Л.Тэрбиш: Ард олон тэмцэл хөдөлгөөнтэй байж болзошгүй | News.MN

Л.Тэрбиш: Ард олон тэмцэл хөдөлгөөнтэй байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2019.02.03-нд нийтлэгдсэн

ЦАГААН САР

Л.Тэрбиш: Ард олон тэмцэл хөдөлгөөнтэй байж болзошгүй

Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Монголын Үндэсний ШУА-ийн академич, зурхайч Л.Тэрбиштэй ярилцлаа.

 -Ирж буй “Урвуулагч” хэмээх гахай жилийн өнгө ямар байх вэ?

-Зурхайн гол шинжүүдэд “Урвуулагч” хэмээх шороон гахай жилд дайсны хямрал болж, хүмүүс айж хөнөөгдөх больюу хэмээн тэмдэглэсэн буй. Жилийн эзэн Гариг одны үр нь: Дээд буяны багш саднууд ба угсаа сайт төрөлхтөний эд эдэлбэр арвижин, амьтан бүхнээ сайн амгалан болох ба номоор явагч зарим нэгнээ аюул болмуй.

Жилийн хаан гараг Бархасвадийн үр нь: Өргөл, өглөг хоёр арвижьюу. Ном төгөлдөртнүүд алдрыг ольюу. Ертөнц тэнгэрээр тэтгэгдэн, үр тэргүүтэн жимс цэцэрлэг дэлгэрмүй. Морь, үхэр тэргүүтэн мал арвижъюу. Хур цагтаа бууна. Оюун төгөлдөртний ухааны орон дэлгэрмүй.

Жилийн түшмэл гараг Адъяагийн үр нь: үр чухаг, ой цэцэрлэг хийгээд ус мөрөн хатна. Могой тэргүүтэн хороор амьтныг хөнөөнө. Халуун өвчин тэргүүтэн хүмүүний өвчин дэлгэрнэ. Эм хүчгүй болно. Хатуужлыг үйлдэгчид баяжина. Орны дотор цэрэг хямарч болзошгүй. Энэ жилийн хувьд наран Хумх, Загас, Хонь, Хилэнцийн ордонд байрлах үед хур ус цагтаа бууж, эд агуурс элбэгжин, ихэс дээдэс буянаар тэтгэх ба бүх зүйл тэгшрэх сайн, Мэлхий, Арслан, Охин, Жинлүүр, Нумны ордонд байрлах үед сайн, ордонд байрлах үед сайн, муугийн магадлал үгүй тул элдэв өвчнөөс болгоомжлууштай. Үхэр, Хамтатгах, Матарын ордонд байрлах үед салхи шуурга гаран, хямрал болохын нигууртай тул элдэв үйлд сэрэмжтэй байгууштайг анхааруулж буй.

-Үхрийн шинжийг тайлбал энэ жил ер нь хэр ерөөлтэй жил байх бол. Олон нийтийн дунд хөгшдөд ээлтэй, нялхас, залууст ширүүн жил байна, аль эсхүл нялхас, залууст ээлтэй жил байна гэх хоёр талтай яриа гараад байна?

Тухайн жилийн “Шороон үхэр”-ийг зургийн тиг хэмжээг төгс мэддэг мэргэжлийн зураачаар зуруулж, жаазлан шүтдэг байсан нь нийтийн ёс оо. Уламжлалыг бодож энэ жилийн “Шороон үхэр”-ийг өөрийн шавь мэргэжлийн зураач Г.Мөнхтөмөрөөр зуруулдаг билээ. Эрхэм зураачийн цахим хаяг urlaach_munkhtumur@yahoo.com болно. Шороон үхэр”-ийн шинжээр зуны сард хур бороо сайтай, жилийн турш өвс ногоо, тариа төмс сайтай. Хавар цас элбэгтэй, зун намар, өвлийн адаг сард мөндөр цас арвин орох жил болно. Настанд ээлтэй, залууст ширүүвтэр, хүүхдүүдэд ширүүн байхын нигууртай болой. Малд амгалан, ард олон тэмцэл хөдөлгөөнтэй байж болзошгүй.

-Өвгөн хүмүүний “Шороон үхэр шинжийн тухай дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Зурхайч нар жилийн өнгийг шороон үхрийн зурлагаар тооцож гаргадаг нь учиртай.

Нэгдүгээрт, цаглабарын эхэнд тэр жилийн тэр жилд гол нөлөө үзүүлдэг, жилийн эзэн, хаан, түшмэл гараг хийгээд жилийн эзэн одны хөдөлгөөн байршлыг хөөн олоод, тэдний байгаль, цаг уур болон хүмүүний хэм, хэмнэлд нөлөөлөх үр хаялгыг урьдчилан гаргадаг.

Хоёрдугаарт, “Шороон үхрийн шинж”-ийг тодорхойлон гаргадаг. Харин энэхүү “Шороон үхрийн шинж” нь нанхиад зурхайн хуулбар биш учир юун хэмээвээс 1800 оны үед Бээжингийн Юнхэ Гүний зийрэмбэ Засаг Арагч Үйзэн даа лам Өлзийбат хэмээх Монгол хүмүүн хятад хэлнээс шороон үхрийн шинжийг орчуулаад, Монгол газрын хуваарьт тохируулан “Нангиадын шороон үхрийг зурах арга хийгээд түүний жилийн сайн, муу үрийн номлол сэлттэй оршвой (མ་ཧཱ་ཙི་ནའི་ས་གླང་བསྡུངས་བའི་བརྩི་ཐབས་དང་དེའི་ལོ་ལེགས་ཉེས་ཀྱི་འབྲས་བཤད་དང་བཅས་པ་བཞུགས་སོ། )”  хэмээх ном зохиож, газар тариалан эрхэлдэг суурьшмал амьдралтай иргэдийн зурхайн ёсноос сэдэвлэж, дээдийн буянт мал сүргээ, дөрвөн цагийн улирлын араншинд тохируулж, дураараа нутаг сэлгэдэг нүүдэлч малчдын амжиргааны хэв маягт тохируулсан “Шороон үхэрийн зурхай” хэмээх шинэ ёсыг бий болгосон. Үлгэрлэвээс үсэг бичиггүй балай сохор байсан монгол туургатан тухай үеийн соёл иргэншил өндөртэй Уйгарчуудын босоо бичгээс сэдэвлэн “Уйгаржин монгол бичиг”-тэй болсонтой агаар нэг юм.

Гуравдугаарт, Балбын мэргэдийн уламжлалтай “Цасан чихрийн амт мэт жилийн үр” хэмээх тэр жилийн хур, үр тариа, өвс, сэрүүн, чийг, хий, арвидал, хомсдол, хямрал тэргүүтнийг тооцоолж тоон үзүүлэлтээр гаргадаг.

Дөрөвдүгээрт, Сар бүрийн эхнээ тухайн сард нөлөө бүхий сарын эзэн гараг, од тэдгээрийн үр нөлөө, жилийн хорин дөрвөн улирлын аль, аль улирал тухайн сарын хэдэн, хэдний ямар цаг мөчид эхлэх, бас энэ дэлхийд гол нөлөө бүхий таван гараг (Ангараг, Буд, Бархасвадь, Сугар, Санчир)-ийн  байршил хийгээд наран, саран хиртэх бол түүний үзэгдэх, үргэлжлэх хугацаа, бас сүүлт утаат од хэдийд хаана үзэгдэх талаар тэмдэглэсэн байхаас гадна, тухайн сарын газрын эзэд, лусын гүйлт, суулт зүг, чиглэл тэргүүтнийг тусгасан байдаг. Бас Дашням, Балжинням, Модон хохимой, Тэрсүүд өдөр зэрэг газрын эздийн гүйлт суулт; жилтэн тус, тусын сүлд, амь, тотгор гараг хийгээд од; тухайн хүмүүний сүлд орших орон, цагийн сайн муугийн ялгал, хөлөл зэрэг өдөр, судар үзэхэд нэн чухаг зүйл тэргүүтнийг гаргана.

Тавдугаарт, сарын өдөр тус бүрийн ээлжийн гараг, билгийн өдөр, тухайн өдөр наран, саран ямар одонд байрлан харагдахыг үзүүлсэн саран од, наран, од, барилдлага одыг мөч, чинлүүр, амьсгал тэргүүтэн цаг хугацааны нэгжээр илэрхийлэн бичдэг. Саран од гэдэг нь цаглабар хэрэглэгчийн хувьд саран тухайн өдөр ямар одонд байрлахыг, наран од гэдэг нь наран ямар одонд байрлахыг, барилдлага од гэдэг нь нар, сарны хоорондын зай ямар байхыг харуулдаг.

Зургадугаарт, тэр өдрийн оргил тал алтан зурхайн тодорхойлолтуудыг тэмдэглэдэг. Тэр нь өдрийн бортан буюу оргил тал хэмээх жил-өдөр, хөлөл, мэнгэ тэргүүтэн болно.

Долдугаарт, тухайн өдрийн махбодын барилдлага, шүтэн барилдлагыг тавьдаг.

Наймдугаарт, цаглабарын ард 1-110 насны хүмүүсийг эр, эмээр нь ялган жилийн элдэв хэмнэлийг дөчин долоон үзүүлэлтээр гарган бичдэг ба үүнийгээ чулуу хэмээдэг байна.

“Цасан чихрийн амт” мэт жилийн үр ба боовны үр буюу шинэ жилийн хошигнолын тухай учрыг тайлбарлахгүй юу. Эдгээр нь зурхайн ухаанд ямар утгыг илэрхийлдэг юм бэ?

Монгол зурхайн ухаанд жилийн хэд, хэдэн үзүүлэлтийг тоон утгаар илэрхийлэн гаргаад, түүнийгээ “Цасан чихрийн амт” мэт жилийн үр гэдэг. Тэр тоон үзүүлэлтийн хамгийн бага нь тав, хамгийн их нь 17 болно. Энэ жилийн хувьд хур 17, Үр долоо, өвс 13, сэрүүн долоо, чийг 17, салхи 13, арвидал 15, хямрал 11 болно. “Гишүүнд орох” хэмээх хур устай жилийн нуруу сайн байна гэсэн утгыг илэрхийлнэ. Мөн боовны үр буюу шинэ жилийн хошигнол хэмээх нь энэ жил 11 хүмүүн, 10 морьтой, 1 уут будаатай, 3 уут гурилтай, 5 үнээтэй, 3 боовтой. Харин ус уух луу нь 8 тул хур чухагийн шинж юм.

-Таны гаргадаг зурхайн зэрэгцээ “Чингисийн зурхай”, “Шар зурхай” гэх мэт олон зурхай иргэдийг төөрөгдөлд ороход хүргэж байна л даа. Тэгэхээр аль зурхай нь монголчуудад илүү тохирох вэ?

-Монголчууд Чингис хааны үеэс эхлэн Цагийн Хүрдэний одон зурхайг хэрэглэсээр ирсэн. Эрдэмтэн Сүмбэ хамба Ишбалжир (1704-1788) “Зурхайн гол төгс буянт шинэ зурхай эх, хөвгүүн судар” (རྩིས་གཞུང་དགེ་ལྡན་རྩིས་གསར་མ་བུ།) хэмээх номондоо /1747 онд зохиосон / төгс буятны шажин нийтэд их дэлгэрсэн цаг үед тохируулж, Төвдийн пүг, цүр хэмээх хоёр ёсыг үндэслэн, хойш Байгаль далай, урагш Цагаан хэрэм, зүүн тийш Номхон далай,  баруун тийш Киргис, Түрэг, баруун урагш Төвдийн өндөрлөг хүрэх газар нутгийг багтаасан Их Монгол орны уудам дэлгэр газар нутгийн хуваарьт тохирсон төгс буянт шинэ зурхайн ёсыг боловсруулсан юм. Төгс буянт шинэ зурхайн ёс хэмээх гараг, эрхэсийн хөдөлгөөн байршилыг өнгөрсөн, одоо, ирээдүй цагт хөөн олж цаглабар зохиох аргыг нарийвчлан боловсруулсан бөгөөд дээрхи ном нь түүний бүрэн зохиолын “Жа“ (ཇ།)” ботид орсон. Шинэ зурхай нь гараг, эрхэсийн хөдөлгөөн, секундийг 149.209 хуваасантай тэнцэх их нарийвчлалаар боддог тул эдүгээ цагийн тэнгэрийн одзүйн аргаар эрхсийн байрлалыг олох аргатай шууд дүйдэг. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны аргаар бодсонтой адилхан дүнтэй гэсэн үг. Монголын зурхайн мэргэд одон зурхайд тулгуурлан төгс буянт шинэ зурхайн ёсны цаглабарыг зохиож, шашин номын бүхий л үйл ажиллагаагаа түүнд түшиглэн явуулж, ард олонд зурхайн үйлчилгээг явуулж ирсэн уламжлалтай.

-Дацан, хийдээс  ард олонд зурхайн талаарх ойлголтыг хэзээнээс өгч эхэлсэн тухай дэлгэрэнгүй хүүрнэвэл?

-Монголд Бурханы шашин дэлгэрэхийн зэрэгцээгээр хүрээ, хийдүүд олноор байгуулагдаж, томоохон хүрээ, хийдүүдэд  Дүйнхор, Зурхай дацан нэрт сургуулиуд буй болов. Тухайлбал: Их Хүрээнд XIII жарны шороон тахиа жил (1789) “Цагаан биндэръяа” хийгээд Лувсанданзанжанцан(1639-1704)-ы зурхайн голуудыг дагасан Зурхай дацан, мөн жарны гал барс жил (1806) Дэчингалавын сүмийг байгуулан “Цагийн Хүрдэний Язгуур үндэс”-ийг дагасан Дүйнхор дацан байгуулагдав. Тэдгээр дацанд Цагийн Хүрдэний номлол хийгээд одон зурхайн ухааныг заан сургаж, түүнээ мэргэжсэн олон эрдэмтэн лам нар төрөн гарсан юм. Улмаар дараалан томоохон хүрээ хийд бүхнээ дээрх дацангууд бий болсон. Тэндээс төрөн гарсан эрдэмтэн лам нар өөрийн зурхайн зохиол бүтээлээ төвд хэлээр бичиж, туурвиж байсныг түүх гэрчилнэ. Зурхайн дацан сургуулиуд зурхайн сургалтыг явуулахаас гадна, “Да зурхайч” хэмээх гол зурхайч нь эрхлэн зурхайч нар нийлж, лит (Цаг тооллын бичгийг төвдөөр ལེའུ་ཐོ།, ལི་ཐོ། лит  гэнэ)-ийг наанадаж 12, цаанадаж жаран жилээр гаргадаг уламжлал тогтсон түүхтэй. Чингээд жил бүр тухайн нутаг хошууны Зурхай дацангаас эрхлэн литийг барлан хийдийн лам нарт тараадаг байв. Хийдийн хуврагууд тэрхүү литийг хэрэглэн шавь олон ардад зурхайгаар үйлчилдэг журам ч бий болсон.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

L DARIIMAASUREN 2019-02-03 122.201.24.228

би2005 оноос тэрбишийн зурхайн номыг уншиж мөрдөж бэйгаа. нар.сар хиртэх цаг хугацаанаас бусад мэдээллийг нь ашиглан амьдралд хэрэглэхэд ойр байгаа нь таалагддаг.

Avatar

зайл тэнэг л***р 2019-02-03 176.10.99.200

чи наад номоо 30 жил гаргалаа юу дээшлэв п***а минь. шар шашины зорилго яг юу юм бэ? хүн хуурч мөнгө төгрөг олох уу худал хэлэх үү?. 30 монголчууд шүтэх эрхтэй бол шүтлээ юу өөрчлөв? зорилго үгүй юм бол наад шашинаа үүргээд нутаг луу гаа зайл мэдээ. битгий ингэж түмэн олныг төөрөгдүүлж гай болж бай

Avatar

зочин 2019-02-03 202.9.42.247

хүмүүс ямар их бухамдалтай байна. зурхайг билэг талаас нь сайжируулах хэрэгтэй. түвд биш монгол билэгдэл талаас сайжируулахыг тэрбишээс хүсье. та агуу шүү дээ. олон ургальч үзэл байх ёстой учир энэ бүхнээс та бодож ажиллах хэрэгтэй. түвдийн ёсонд хэт баригдаж болохгүй гэж зөвлөе. одон орны зурхай байх ёстой. маш сайн болвсруулах ёстой тэр биш гуай танд хэлье.та нэг юманд баригдаад байна. энэ олон калкндарыг зэрэгцүүлээд үзвэл нэг зүйлийг олон янзаар бичсэн зөрүү байдагшүү.

Avatar

зосин 2019-02-03 202.9.43.247

төмөрт суусан хүн төмөр хугалах: төмөр бол дэлхийн шинжлэх ухааныг хөгжүүлэх улс орныг хөгжүүлэх гол түүхий эд, түүнийг хугалах засал, шороо бол эх дэлхийн хөрс түмэн бодис бүхий бидний бие махбодь түүнийг цацах, усанд суусан бол: ус цацах усан дээгүүр алхах: усыг бол монголяууд ухаан санааг тунгалаг гэж бэлэгддэг. ухаан дээгүүрээ алхаж цацах мэт байна. Монгол хүн БИЛГЭЭРЭЭ амьдардаг гэж үзвээс МӨР гаргах засал буруу байна. МӨр гэдэг нь тэр жилийн амьдралын зам гэдэг үг.

Avatar

зочин 2019-02-03 202.9.43.247

төмөрт суусан хүн төмөр хугалах: дандаа эд материал хугалах эвдэх засал байна. усанд суусан бол: ус цацах, усан дээгүүр алхах гэх мэт. усыг эрт үед ухааныг бэлэгддэг гэж ус бохирлож болохгүй гэж хөгшид сургадаг байв. ухаанаа алхаж дэвсэх, цацах мэт засал байна.шороонд суусан бол шороо цацах: бидний энэ махбодь чин эх газрын түмэн бодисын бүрдэл бусуу. түүнийг яаж цацаж болно. монгол хүн билгээр амьдардаг гэж үзвээс мөр гаргах засал зөрчигдөж байна.билэгтэй хүн уншваас бүгд мунхаруулаг байна.

Avatar

Зочин 2019-02-03 202.9.42.212

s*****g s**

Avatar

зочин 2019-02-03 202.9.43.247

гал дээр суух хүн шүдэнз зураад усанд хийж унтраах: эрт үед шүдэнз байгаагүй. гал монгол бидний өөдөө бэлэгдэл. түүнийг яагаад усаар унтраадаг засал байдаг юм.огторгуйд суусан бол: цаас урах, хийсгэх гэнэ. оюун ухааны мэдлэг бичдэг цаасаа урж хийсгэвээс харанхуй мунхагууд болно.ууланд суусан хүн чулуу хөдөлгөх.: монгол үгэнд байрнаасай хөдөлсөн чулуу гурван жил уйлдаг гэж буй. чулуу бол маш том утгатай. модонд суусан хүн мод хугалах: монгол хүн модоор урагын бичиг хөтөлдөг.үүнийг хугалваас

Avatar

зочин 2019-02-03 202.9.43.247

Ууланд суусан хүн чулуу хөдөлгөдөг гэж өмнөх зурхайд байсан. байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил уйлдаг гэдэг. огторгуйд суусан хүн цаас хийсгэх: бичиг үсэг бичдэг цаасаа хийсгэвээс тэр жилийн оюун ухаан хийсэх мэт бэлэгдэл юм. эрт үед цаас байгаагүй. модонд суусан хүн мод хугалах: мод бол биеийн эс юм.иймээс модоор төсөөлж урагын бичиг хөтөлдөг. үүнийг хугалж мөр гөргөх мэт.галд суусан хүн шүдэнз зураад усанд хийх, зарим жил гал асаагаад усаар унтраах гэж байдаг.

Avatar

зочин 2019-02-03 202.9.43.247

энэ мөр гаргах ёсонд итгэхээ байлаа. эрт цагт мөр гаргадаг гэж би мэдэхгүй. би одоо 70 дөхөж байна.миний ээж аав бол 1500 оны үеийн ноёд ба билгүүн ухаантаны угсаа.аадвээж минь энэ ёсыг бидэнд хэлэхдээ мөр гаргадаг гэж сургаагүй. тэр үед бөс даавуу байгаагүй.цагаан нэхий өмсдөг цаг. монгол даяар даавуу урж мөр гөргөх ус байгаагүй.Чингис хаан тангудыг дайлаар мордож байхад тангудын хаан Илаху ес, ес 81 их бэлэг өгсөн энэ үед их хаан гэнэдсэн. 81 муу ёр ингэж гарсан гэж тэд ярьдаг байв.

Avatar

зочин 2019-02-03 202.9.43.247

Би зурхайн мөр гаргадаг ёсын хэрэглэдэг байлаа.1990 оны эх ба түүнээс өмнө цаг тооны бичигт усан дээрхи суудал өмнө зүг, гал дээрхисуудал хойт зүг байв. сүүлд бөө нар их буй болоод дээд өвөг нар нь гал бол өмнө зүг, ус бол хойт зүг гэж сургадаг болсон тэр үеэс энэ календар бас өөрчлөгдсөн. одоо гал өмнө зүг, ус хойт зүг болсон.тэгээд энэ өөрчлөлт нь монгол өвөг дээдсийнх биш, тангудын бурхадын сургааль мэт яваад байгаа нь сонин.энэ монголд ухаантай хүн байгаа бол судлаач. эднийг хянах болсон.

Avatar

Zochin 2019-02-03 64.119.20.136

Za hereldeed yahvee vheh turuh 2 oo medej baigaa bol shashind bvv itgeh harin vheh turuh 2 oo medehgvi bol vrgeljlel baigaa tul sgashind itgehees argagvi bai adaa.Ter neg bid medehgvi hooson zvil bainaa baina duugai l bai ta vheh ni vnen tursun chini vnen ……….

Avatar

зочин 2019-02-03 202.9.42.151

хэзээ ч бид зурхайг шүүмжилж болохгүй. энэ бол эртний монголчуудын өв соёл. бид байгаль ба огторгуйн эрчмийг өөртэй зөв тусгах гэж энэ шинжлэх ухааныг өөртэй ёсны үйл хийж явуулдаг шүү. харин олон жилийн турш одоо хүртэл ирэхдээ утгыг хэр алдсан гэдэг дээр ярих ёстой. сүүлийн залуус маань боловсролын түдшин дордоо юу гэлтэй. ийм байж бид дэлхийн улсуудтай яаж мөр зэрэгцэнэ. энэ их олон сургууль юуг сургасан байна. сэтгэгдэл бичсэн өнгө төрхи нь тэр хүний боловсролын түвшинг тодорхойлж байна.

Avatar

зочин 2019-02-03 202.9.42.151

хэзээ ч бид зурхайг шүүмжилж болохгүй. энэ бол эртний монголчуудын өв соёл. бид байгаль ба огторгуйн эрчмийг өөртэй зөв тусгах гэж энэ шинжлэх ухааныг өөртэй ёсны үйл хийж явуулдаг шүү. харин олон жилийн турш одоо хүртэл ирэхдээ утгыг хэр алдсан гэдэг дээр ярих ёстой. сүүлийн залуус маань боловсролын түдшин дордоо юу гэлтэй. ийм байж бид дэлхийн улсуудтай яаж мөр зэрэгцэнэ. энэ их олон сургууль юуг сургасан байна. сэтгэгдэл бичсэн өнгө төрхи нь тэр хүний боловсролын түвшинг тодорхойлж байна.

Avatar

Зочин 2019-02-03 64.119.22.20

За Монголчууд бид нэг их цэцэрхээд яах вэ. Тийм л сайн мэдэж байгаа бол та нар өөрсдөө зурхайгаа гаргаж тавиад хуучин оноо үдээд шинэ оноо гаргалдаа. Юуч мэдэхгүй байж яасан их цэцэрхэж бичдэгийм бэ. Ёстой та бүгдийн бичсэн сэтгэгдэлийг уншаад инээд хүрч бна. Өөрсдөө юуч чадахгүй байж олон юм хуцнаа.

Avatar

Зочин 2019-02-03 103.57.92.215

Хэдэн он хэддүгээр зуунд амьдраад байгаа юм бэ

Avatar

Зочин 2019-02-03 202.21.106.158

эн тэрбиш зурхайдаа нээрээ итгэдэг юм биш биз дэ

Avatar

Зочин 2019-02-03 202.21.106.101

За за маргаад яахав. Бүгд хоосон чанартай болохоор дур дураараа л бол.

Avatar

Зочин 2019-02-03 87.103.172.15

Shaaal hudlaa.Ene hunii zurhaigaar bol jil bur l muu bh yum.Setgel sanaagaar ch unaj guitslee.

Avatar

ямар гуйлгачин шиг зураг вэ 2019-02-03 5.79.113.168

луу муу ч байх шиг наад зургаа тэр х***а нартаа үзүүл дээ. хөгийн түвдүүд үхэр шүтдэг юм гэнэ лээ урьд зүгийн ийм юмнуудыг төрөөс түмний олноос зайлуулж байж монгол хөгжинө. 1930 онд аль хэдийн ийм шаарнуудыг буудаад түмэн олныг мунхаруулж байсан бөөснүүдээс салчихдаг байсан юм.

Avatar

Зочин 2019-02-03 202.21.106.158

ингхэд х***а нар үхэр монгол чамайг бааснаас чинь салгаж өгөх гж бохирын цэвэрлэх байгууламж барьж өгөх гж бгаа штэ хэхээ

Avatar

Зочин 2019-02-03 149.167.33.143

ТЭГНЭ ДЭЭ ХАВАР БОРОО ОРЖ МАГАДГҮЙ ЗУН ӨВС УРГАЖ МАГАДГҮЙ НАМАР УРГАСАН ӨВС НЬ ШАРЛАЖ МАГАДГҮЙ ХАРИН ӨВӨЛ ХҮЙТЭН БОЛЖ МАГАДГҮЙ ЭНЭ БҮГДИЙГ ЧИНЬ МАНАЙ ШОДРОГОС ГИШҮҮХ АЛЬ ХЭДИЙН ХЭЛЧИХСЭХ Ш ДЭЭ

Avatar

шашин судлаач 2019-02-03 176.86.156.142

ИРЭЭДҮЙГ ЕРТӨНЦИЙН ЭЗЭН Л МЭДНЭ ӨӨР ХЭН Ч МЭДЭХГҮЙ !!!!

Avatar

жанхуу, ухна, гахай 3 огцрох болно!!! 2019-02-03 64.119.17.34

Энэ гахай жилд хамгийн их хулгай хийсэн оркуудын бөөс өмхий төвд жанхуу болоод хадгаламж банкны 14 ТЭРБУМЫН хам хэрэгтэн болох ухна, гахай хамарт гурав огцорч шоронд орж АРД түмэн засгийн эрхийг авах болно!!!

Avatar

Зочин 2019-02-03 202.126.89.153

Та нар мэддэг юм бол тэгэнд хийгээд мөнгөө олооч чадахгүй хэвтэж

Avatar

Зочин 2019-02-03 202.9.43.17

Ямар үлийгээ зурах вэ дээ. Харин хятадад бий болгосон зурхайг Монгол хэлрүү орчуулсан зүйлийг л бурж , календар гэж хэвлүүлээд жилд 50 саяын орлого олдог бизнесс шүү. Сэтгэлийн амьтад аваад л байхаас да.

Avatar

зочин 2019-02-03 49.0.212.219

үнэн бичжээ, хятадаас хуулбарлж орчуулдаг шүү дээ, энэ өөрийгөө зурхайч гээд байгаа нөхөр ичээсэй

Avatar

Др 2019-02-03 66.181.180.250

‪Хэн ч ийм таамаг дэвшүүлж чадышд.‬

Avatar

Зочин 2019-02-03 202.179.24.10

шаал худал

Avatar

Орг 2019-02-03 64.119.23.235

Дашцэрэнгээс хойш хэрэлдэх хүн байхгүй бүр галзуурч байна.

Avatar

Org 2019-02-03 64.119.23.235

Юу ч ойлгогдохгүй галзуу хүний яриа. 1600 оноос хойш ийм хүмүүс монголчуудыг эргүүтүүлсээр л ба. Амь бөхтэй оршиж байна даа.

Avatar

Зочин 2019-02-03 202.179.24.10

энэ хүний үгээр мөн олон жил мунхарч явна даа.

Avatar

Зочин 2019-02-03 202.9.42.137

Хэхэ саяын жагсаалаас сэдэв авжаагаад естой худлаа бураваа энэ ард тумний хайртай хуу жээнкоо хуук нь торийн эрхийг авцан монголчууд нь амар сайхан жаргаж эхлдийм байгааздээ ядаж зурхайгаа мэдэхгуй бол улс тороо жаахан мэдрээд буудаачээ

Avatar

Зочин 2019-02-03 64.119.19.137

Юу хуцаад солиороод бнаа

Avatar

Зочин 2019-02-03 112.72.11.117

Баян байгаль аашаа хувгаргавал яаж ч мэднэ шүү дээ Тэрбиш дэлхий ертөнцийг тодорхойлчих юм бналдаа

Avatar

Зочин 2019-02-03 64.119.17.30

Haha mongoliin shinjilhen uhaaniig ene huneer gadniihan dugnedeg bhdaa. Ichij uhmeer ymaa fuck

Avatar

Зочин 2019-02-03 202.179.31.117

ЭНЭ НӨХӨР ТАВАН ЦААС ОЛОХ ГЭСЭН БАГА ГАРЫН ЛУЙВАРЧИН

Avatar

temuujin 2019-02-03 202.9.44.131

"Магадгүй" "болзошгүй" гэвэл хэн ч л хэлнэ шд. Хүрэлсүх огцорч магадгүй, намын даргаа өгч магадгүй гээд л юу дуртайгаа ярина биз дээ. Ядаж над шиг хулгайн гэмт хэрэг гарах юм байна, хүн амины хэрэг ч гарах юм байна гээд баталгаатай хэл л дээ.

Avatar

Зочин 2019-02-03 72.137.85.228

Энэ Тэрбиш гэгчээр Монголчууд олон жил тархиа угаалгаж буруу зөрүү өдөр шинэлж будилж гүйцлээ. Ингэж элийрч тархи угаахаа боль.

Avatar

Зочин 2019-02-03 103.229.120.158

Hoorhii amtan zonog boljee.

Avatar

Amar 2019-02-03 202.179.27.79

Хөөе.Буддын шашинд сайн муу цаг өдөр гэж байдаггүй гэж Далай лам хэлээ биз дээ.Хэрэв зурхай үнэн бол Үйлийн үр үгүй болж Буддын шашин өөрөө огт утгагүй зүйл болно.Тэгээд ч суудлаа огт засуулдаггүй, зам мөрөө гаргадаггүй, хоосрох өдөр үсээ засуулж, үхэх өдөр замд гардаг улсууд яагаад биднээс илүү сайн сайхан амьдраад байгааг тайлбарлаад өг дөө. Л.Тэрбиш гэх улаан луйварчин гуай.

Avatar

Зочин 2019-02-03 147.10.49.80

Шал дэмий, ач холбогдолгүй зүйл санагдана.

Avatar

aa 2019-02-03 122.201.24.209

ene s** odoo boliosoi .

Avatar

Зочин 2019-02-03 122.201.24.209

ene s** odoo boliosoi .

Avatar

Зочин 2019-02-03 112.72.11.123

гээл шааж ѳгѳн дѳѳ

Avatar

Зочин 2019-02-03 202.126.89.241

тэрбиш уйгараас сэдэвлэн бичиг авсан ч гэж ярих нь үндэсгүй юм шүү . бодит баримт байхгүй зүйлийг нотлон ярих нь боловсрол дутмаг хүний тэргүүн шинж. та зурхайгаа буруу зурдаг хүн

Avatar

ИРГЭН 2019-02-03 202.179.24.10

УГААСАА ЗУРХАЙ БОЛ ШИНЖЛЭХ УХААН БИШ, ХУДАЛ ХУУРМАГ ЗҮЙЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж