Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан билээ.
Энэ дагуу өнөөдөр буюу хоёрдугаар сарын 3-нд сондгой /1, 3, 5, 7, 9/ тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно.
Харин тэгш /2, 4, 6, 8/ тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд өнөөдөр 08.00-17.00 цагийн хооронд дугаарын хязгаарлалт тогтоосон замаар зорчихгүй болохыг анхаарна уу.
А.АНИР
Холбоотой мэдээ