“Эртний монгол хийц” дээл урлалын үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.02.02-нд нийтлэгдсэн

“Эртний монгол хийц” дээл урлалын үзэсгэлэн нээгдлээ

“Эртний монгол хийц” дээл урлалын үзэсгэлэн нээгдлээ

Өнгөрсөн үеийн түүхийг сөхөн орчин цагийн амьдралын хэмнэлд нийцүүлэн урласан, үндэсний дээл хувцас, өв соёлын үнэ цэнийг мэдрүүлэх “Эртний монгол хийц” үзэсгэлэн ХААН Галерейд нээгдлээ. Энэхүү үзэсгэлэн нь загвар охион бүтээгч О.Уранцэцэгийн урт хугацааны хөдөлмөр, ур ухаанаа шингээж урласан уг бүтээлүүд нь гар аргаар чимэглэж, монгол ахуй, соёлыг өөртөө шингээснээрээ онцлог аж.

Эртний хүннү, сяньбичуудын үеэс улбаатай нумарсан нуман зах, ан гөрөө хийхэд тохиромжтой цөөн тооны товч, таван хошуу малын гаралтай түүхий эд зэрэг монголчуудын эртний өвөг дээдсийн ахуй амьдралаас монгол дээлийн ур хийцэд тусгалаа олсон зүйлс их байдаг. Эдгээр загвар хийцийг илүү сайжруулан хөгжүүлж, хойч үедээ уламжилж үлдээхийн тулд загвар зохион бүтээгч  О.Уранцэцэг “Эртний монгол хийц” үзэсгэлэнгээ гаргахаар шийдсэн нь энэ аж.

Монгол үндэсний дээл хувцас, өв соёлын үнэт өвийг танд мэдрүүлэх “Эртний монгол хийц” үзэсгэлэн ХААН Галерейд энэ сарын 22-ныг дуустал гарах юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж