Өндөрүүдийн уулзалт урд хөршид болов | News.MN

Өндөрүүдийн уулзалт урд хөршид болов

Хуучирсан мэдээ: 2019.02.02-нд нийтлэгдсэн

Өндөрүүдийн уулзалт урд хөршид болов

Өндөрүүдийн уулзалт урд хөршид болов

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц сар шинийн өмнөхөн урд хөршид ажиллаад иржээ. Тэрбээр албан ажлынхаа үеэр БНХАУ-ын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Яао Минтэй уулзсан байна.

Монголын хамгийн өндөр сагсчин, Гавьяат тамирчин Ц.Шаравжамц болон NBA-ын талбайд Азийн сагсчдын төлөөлөл болон тоглож байсан Яао Миний нарын энэхүү агшин олны анхааралд өртөв. Мөн тэдний уулзалтын үеэр Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Тамир байлцсан байна.

Ц.Шаравжамц дарга Биеийн тамир, спортын газарт ажиллаж эхэлснээс хойш багагүй ажлуудыг амжуулаад байгаа. Олон түмэнд өндөр сагсчин нэрээрээ алдаршсан түүний хувьд нийгмийн сошиал хуудсанд идэвхтэй байдаг нэгэн. Сар шинийн өмнө албан томилолтоо дуусгаж, ажилдаа орсон Ц.Шаравжамц даргын олны анхааралд өртсөн фото агшныг хүргэж байна.

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bor 2019-02-02 174.221.22.142

3 hujaa l bna p***a

Avatar

zochin 2019-02-02 150.129.142.132

Tuursun temee shig haana yu hiij ulsiin munguur zugaalj yavaa yum be ajlaa ugchuud huviin zardlaaraa zugaalbal taarna minii tatvariin mungu shuu chamaig zugaaluulmaargui bnashuu

Avatar

Тэнээд 2019-02-02 202.21.106.117

Үндсэн ажлаа хийеээ. Дэмий тэнээд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж