Катарын шигшээ баг анх удаагаа тивийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2019.02.02-нд нийтлэгдсэн

Катарын шигшээ баг анх удаагаа тивийн аварга боллоо

Катарын шигшээ баг анх удаагаа тивийн аварга боллоо

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг хөлбөмбөгийн Ази тивийн АШТ өндөрлөлөө. Тэмцээний шигшээд дөрвөн удаагийн Азийн аварга Японы шигшээ баг болон анх удаагаа шигшээд шалгарч буй Катарын хооронд болсон.

Японы шигшээ баг тэмцээнд ганц ч хожигдолгүй шигшээд шалгарсан бол Катарын шигшээ мөн адил ялагдалгүйгээр шигшээ шатанд шалгарсан. Ингээд хоёр багийн тоглолт Абу-Даби хотын “Zayed Sports City” цэнгэлдэх хүрээлэнд болж Катарын шигшээ багийн ялалтаар өндөрлөжээ.

Тоглолтын эхний үед Катарын шигшээ багаас Алмоез Али тус тэмцээний нэгэн гоёмсог гоолыг унаж татаж цохин оруулсан бол Абдулазиз Хатем тоглолтын 27 дахь минутад 16-гийн гаднаас шууд цохин гоол оруулж Катарын шигшээ баг 2-0 харьцаатай тэргүүллийг авсан. Тоглолтын II хагаст япончууд нэг гоол оруулж, тооны харьцааг ойртуулсан ч 83 дахь минутад Японы шигшээгийн ахлагч М.Ёшида гар хүрч, эсрэг багтаа 11 м-ийн цохилт хийх эрх олгосон.

Катарын багаас Акрам Афиф амжилттай гүйцэтгэж Катар 3-0 харьцаатай ялалт байгуулж анх удаагаа тивийн аваргын цомын эзэн боллоо. Энэ тоглолтонд Японы шигшээ багийн ахлагч М.Ёшидагийн эсрэг тоглосон хоёр тоглогч хоёулаа гоол оруулсан бол 11 м-ийн цохилтыг мөн М.Ёшида гар хүрсэн шалтгаанаар Катарын багт олгосон. Катарын шигшээ баг гурван жилийн дараа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна. Энэ хожил бол Катарын шигшээ багт маш чухал ялалт байсан юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж