Б.Симмонс Бүх оддын тоглолтод оролцох анхны Австрали тоглогч боллоо

Хуучирсан мэдээ: 2019.02.02-нд нийтлэгдсэн

Б.Симмонс Бүх оддын тоглолтод оролцох анхны Австрали тоглогч боллоо

Б.Симмонс Бүх оддын тоглолтод оролцох анхны Австрали тоглогч боллоо

Хойд Америкийн НБА-н бүх оддын тоглолт хоёр долоо хоногийн дараа Шарлотт хотноо болно. Тэмцээний гарааны тоглогчид тодорсон бол сэлгээний тоглогчдын нэрс өчигдөр тодорчээ.

Өрнөд бүсийн багт Э.Дэвис, Л.Олдриж, Н.Йокич, Д.Лиллард, К.Томпсон, К.Таунс, Р.Уэстбрүүк нар багтсан бол Дорнод бүсийн багт Б.Бейл, Б.Гриффин, К.Лаури, К.Миддлетон, В.Оладипо, Б.Симмонс болон Н.Вучевич нар багтжээ. Эдгээр тоглогчид дээр тусгай сонголтоор ахмад тоглогчид болох Д.Уэйд болон Д.Новицки нар орсон.

Бүх-оддын багт Нэгдсэн Улсын тоглогчдоос гадна 6 өөр улсын тоглогчид багтсан. Д.Новицки Герман, Ж.Эмбийд Камерун, Я.Антетокунбо Грек, Н.Йокич Серби, Б.Симмонс Австрали, Н.Вучевич Монтенегро улсын төлөөлөл юм. Тэгвэл эдгээр тоглогчдоос Б.Симмонс Австрали улсаас НБА-н бүх-оддын тоглолтод оролцож буй анхны тоглогч болж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж