Хоёр талын нармайн ясны битүүрэлтэй төрсөн тав хоногтой нярайд амьсгалын зам чөлөөлөх мэс заслыг амжилттай хийжээ. Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн чих, хамар, хоолойн мэс заслын эмч нар дурангийн хяналтан дор бичил чичиргээтэй хошуу (микродебридер) ашиглан анх удаа хийсэн талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нүүр номын хуудсандаа бичсэн байна.