Хятад улс гахай жилийг гахайн ханиадаар угтаж байна

Хуучирсан мэдээ: 2019.02.02-нд нийтлэгдсэн

Хятад улс гахай жилийг гахайн ханиадаар угтаж байна

Хятад улс гахай жилийг гахайн ханиадаар угтаж байна

Хятад улс гахай жилийг гахайн ханиадаар эхлүүлж, сүүлийн зургаан сарын хугацаанд нэг сая гаруй гахайг устгалд оруулаад байна. Хятад бол дэлхийн хамгийн том гахайн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч улс бөгөөд жилд 700 орчим сая толгой гахай үржүүлдэг. Өнгөрсөн жилд тус улс ердөө  1,6 сая гахай экспортолжээ.

Өвчний тархалтыг зогсоохын тулд амьд гахайн захуудыг хааж, өвчний голомтот бүс нутгуудад хөл хорио тогтоож буй юм байна. Энэхүү арга хэмжээ нь жижиг фермүүд болон гахайн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хүндээр тусч, ихэнх нь хаалгаа барихад хүргээд байгаа аж. Тиймээс хамгийн том асуудал нь тэдгээр худалдаа үйлдвэрлэл эрхлэгч, фермерүүд засгийн газраас авч буй арга хэмжээг гүйцэт хэрэгжүүлэхгүй байгаа нь өвчний тархалтад нөлөөлж байна гэж үзжээ.

Африкийн гахайн ханиад гэж нэрлэдэг энэ өвчин нь зэрлэг гахай, тэжээвэр гахай, бодон гахайд элбэг тохиолддог, анх 1921 онд Кени улсад бүртгэгджээ. Харин Хятад улсад 2018 оны наймдугаар сарын 3-нд анх бүртгэгдэж тархаад байгаа юм. Одоогийн байдлаар энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, эдгээх эм тариа байхгүй аж. Мөн энэ өвчин хүнд халддаггүй юм байна.

Эх сурвалж:CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж