МАН-ын бүлэг сайд нарыг 100 хувийн саналаар дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2019.02.02-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг сайд нарыг 100 хувийн саналаар дэмжлээ

МАН-ын бүлэг сайд нарыг 100 хувийн саналаар дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг дөнгөж сая ээлжит бусаар хуралдаж дууслаа. Тус бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдаас ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг, БСШУС-ын сайдаар Ё.Баатарбилэгийг, Зам тээврийн хөгжлийн сайдад Б.Энх-Амгалан нарыг томилох саналыг УИХ-д өгсний дагуу бүлэг байр сууриа нэгтгэж, дэмжсэн байна. Одоо сайд нарыг томилох асуудлаар таван байнгын хороо хуралдах гэж байна.

Тодруулбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо тус тус хуралдаж, сайд нарын асуудлыг хэлэлцэх бөгөөд үүний дараа УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлах юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж