Багийнхаа тоглолтыг айлын цонхоор үзжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.02-нд нийтлэгдсэн

Багийнхаа тоглолтыг айлын цонхоор үзжээ

Английн доод лигийн “Пүүл Таун” клубын дасгалжуулагч Том Киллик багийнхаа тоглолтыг байшингийн цонхоор үзжээ. Тэрээр энэ оны нэгдүгээр сарын 17-нд лигийнхээ "Реддич" клубт хожигдсоныхоо дараа шүүгчтэй маргалдаж, таагүй үг хэлснээр цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх эрхээ зургаан тоглолтоор хасуулсан юм. Тиймээс Том Киллик энэхүү тоглолтыг үзэхийн тулд тэмцээн болсон цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх байшингийн эзнээс гуйж, тоглолтыг үзсэн байна.

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж