Зууны манлай дуурийн дуучин Хорлоогийн Уртнасан таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2019.02.02-нд нийтлэгдсэн

Зууны манлай дуурийн дуучин Хорлоогийн Уртнасан таалал төгсчээ

Зууны манлай дуурийн дуучин Хорлоогийн Уртнасан таалал төгсчээ

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Хорлоогийн Уртнасан хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Нэрт дуучин Х.Уртнасан 1945 оны гуравдугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төржээ. Тэрбээр 1959-1963 онд УДБЭТ-ын дэргэдэх гоцлол дуучны анги, 1970-1972 онд Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургуулийг дуулаачийн мэргэжлээр суралцаж төгсжээ.

1963 онд УДБЭТ-д зарлагч, 1964 онд дуучин, 1968-1970 онд ЦДБЭЧ-д дуучин, 1972-1995 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж байсан бөгөөд 1973 онд Берлин хотноо болсон Дэлхийн залуучууд оюутны X их наадмын тэргүүн байр эзэлж байв.

Х.Уртнасан Москва хотын Их Театр, Кремлийн их хурлын ордон, Кишинев, Ташкент, Душанбе, Алма-Ата хотын дуурийн театр, Болгарын Софи хотын “Ардын театр”, Пелевен, Варна, Стара Загора хотын дуурь бүжгийн театруудад уригдан тоглож байжээ.

Тэрбээр дэлхийн сонгодог дууриудыг тунгалаг хоолойгоор дуулаачдад зориулсан дүрүүдэд тоглож, өөрийн орны хөгжмийн зохиолчдын нийтийн дууны урлаг болон мэргэжлийн дууны бие даасан төрөл зүйлийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан билээ.

Х.Уртнасан 1994 оноос СУИС, ХБК-ийн дуулаачийн тэнхимд дуулах ур зүйн багшаар ажиллаж байв.

Бүтээсэн дүрүүд

Дж.Пуччини “Чио чио сан” Чио Чио Сан (1983 он)

Б.Дамдинсүрэн “Амарсанаа” Гэрэлгуа (1970 он)

А.Бородин “Игорь ван” Ярославна (1972 он)

Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” Нансалмаа (1976 он)

Дж.Верди “Травиата” Виолеттад (1977 он)

П.И.Чайковский “Евгений Онегин” Татьяна (1980 он)

Дж.Пуччини “Тоска” Тоска (1981 он)

А.Даргомыжский “Лусын дагина” Наташа (1982 он)

П.И.Чайковский “Иоланта” Иолантад (1984 он)

Дж.Верди “Отелло” Дездемона (1989 он)

Дж.Пуччини “Турандот” Турандот (1990 он) зэрэг 20 гаруй дуурийн гол дүрүүдийг бүтээжээ.

Зууны манлай дуурийн дуулаач Х.Уртнасан нь 1976 онд БНМАУ-ын Гавьяат жүжигчин, 1981 онд Ардын жүжигчин цол хүртэж байв. Тэрээр 1984 онд Дж.Верди “Травиата”, Дж.Пуччини “Чио чио Сан”, Дж.Пуччини “Тоска” зэрэг дууриудад гол дүр бүтээсэн тул Төрийн шагналтан болсон ба 1999 онд "Зууны мэдээ" сониноос явуулсан санал асуулгаар "XX зууны шилдэг эмэгтэй дуурийн дуучин" хүндэтгэл хүртэж байв.

Талийгаачийн үр хүүхэд, гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж