УИХ-ын 12 гишүүн “Утааны эсрэг” лобби бүлэг байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.02-нд нийтлэгдсэн

УИХ-ын 12 гишүүн “Утааны эсрэг” лобби бүлэг байгуулжээ

УИХ-ын 12 гишүүн “Утааны эсрэг” лобби бүлэг байгуулжээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ё.Баатарбилэг,  Д.Дамба-Очир, Х.Нямбаатар,М.Оюунчимэг, Д.Оюунхорол, Д.Саранчимэг, Б.Ундармаа, Н.Учрал,  Н.Цэрэнбат, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нарын гишүүд  Утааны эсрэг лобби бүлэг байгуулжээ.

Өнгөрөгч  нэгдүгээр сарын 30-нд Ерөнхийлөгчийн санаачилгаар агаарын бохирдлын талаар анх удаа Ерөнхий хяналтын сонсголыг  УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос  зохион байгуулсан. "2011-2015 оны хооронд зөвхөн “Цэвэр агаар” сангийн дотоод зардалд 932 сая төгрөгийг зарцуулсан нь баримтаар нотлогдож, Цэвэр агаар сангийн хөрөнгөөс 5.1 тэрбум төгрөг завшиж үнэтэй машин, брэндийн гутлаар өөрийгөө бүрхсэн этгээд өнөөдрийг хүртэл сул чөлөөтэй явсаар байна" гэдгийг Ерөнхий хяналтын сонсголд хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч онцолсон юм.

Агаарын бохирдол энэ хэвээр үргэлжилсээр байвал 2024 он гэхэд буюу ердөө тавхан жилийн дараа агаарын бохирдлоос үүдэн цаг бусаар нас барагчдын тоо 5200-14000 д хүрнэ гэж эрдэмтэн судлаачид судалгаа дүгнэлт гаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж