Улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.02.02-нд нийтлэгдсэн

Улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүлэв

Улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүлэв

Сэлэнгэ аймгийн удирдлагууд үндэсний спортоо түгээн дэлгэрүүлж, аймаг орон нутгаа дуурсгасан алдарт бөхчүүдийг төрүүлэн гаргах зорилго тавьж, сар шинийн барилдааныг Сүхбаатар хотын биеийн тамир спортын ордонд  энэ сарын 1-ний өдөр гурав дахь жилдээ зохион байгуулжээ.

Шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан энэ удаагийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 32 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүлж, улсын начин Б.Серик үзүүрлэн, аймгийн арслан М.Баярбаатар, аймгийн начин Баатарболд нар шөвгөрсөн байна.

Хүчит бөхийн барилдаанд Сэлэнгэ нутгийн харьяат Улсын начин Б.Дэлгэрсайхан хүрэлцэн очсон бол улсын тайлбарлагч Ц.Батнасан бөхийн барилдааныг тайлбарлан хүргэжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж