ОХУ “Дятловын давааны осол”-ыг эргэн шалгана

Хуучирсан мэдээ: 2019.02.02-нд нийтлэгдсэн

ОХУ “Дятловын давааны осол”-ыг эргэн шалгана

ОХУ “Дятловын давааны осол”-ыг эргэн шалгана

Одоогоос 60 орчим жилийн өмнө ОХУ-ын Умард Уралын нуруунд Игорь Дятловоор ахлуулсан есөн залуу уулын цаначин нууцлаг шалтгаанаар амиа алдаж байсан хэргийг ОХУ-ын Прокурорын ерөнхий газар дахин шалгахаар болжээ. Свердловск мужийн прокурорын ажилтнууд, аврах багийнхан болон хэмжилзүй геодезийн мэргэжилтнүүдийн хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа гуравдугаар сарын 10-наас 20-ны хооронд үргэлжлэх юм байна. Түүхэнд энэхүү аймшигт үйл явдлыг “Дятловын давааны осол” хэмээн тэмдэглэсэн байна. Тэднийг амиа алдсаны дараа тэрхүү давааг Игорь Дятловын нэрээр нэрлэх болсон юм.

Хэргийг дахин шалгаж эхлэх болсон талаар мэдэгдсэн Прокурорын газрын төлөөлөгч Александр Куренной энэ аймшигт нууцлаг ослын шалтгааны талаар хэдэн арван хувилбар байдаг ч тус байгууллагын үзэж байгаагаар хамгийн магадлал өндөртэй нь цасны нуранги гэдгийг дурджээ.

Түүхийг эргэн сөхвөл, одоогоос 60-аад жилийн өмнө буюу 1959 оны хоёрдугаар сард ЗХУ-ын цанын хоёрдугаар зэрэгтэй хэсэг уулчид гуравдугаар зэрэг буюу тухайн үеийн уулын цанын хамгийн өндөр зэрэглэлийн төлөө Умард Уралын нурууны Оторген уулын оргилд гарахаар аялалдаа гарсан байна. Игорь Дятловоор ахлуулсан зургаан эрэгтэй, хоёр эмэгтэй цаначин хоёрдугаар сарын 1-ний үдэш замынхаа талд орж байхад хэтэрхий харанхуй болсон тул тэндээ нэгэн хадан цохионы нөмөрт буудаллаж хоноглохоор болжээ.

 

Маргааш өглөө нь тэд бүгд аймшигтай нүд хальтрам байдалтайгаар амиа алдсан байж. Анх 10 хүний бүрэлдэхүүнтэй гарсан ч Юрий Юдин гэх гишүүн өвдсөн учраас нэгдүгээр сарын 28-нд гэр рүүгээ буцсан байжээ. Майхнууд нь урагдаж, тасарсан цогцоснууд нэг нэгнээсээ маш хол зайд чирэгдэж шидэгдсэн, заримынх нь хэл, нүд нь байхгүй, зарим нь бүр хүзүү нь бүтэн мушгирсан, хоорондоо хувцасаа сольж өмссөн, хоёрынх нь цогцос дотуур хувцаснаас өөр хувцасгүй байдалтай олдсон байна.

Тэдний цогцос хоорондоо 300, 400, 600 метрийн хол зайтай байсан бөгөөд холбоо тасарснаас нэг сар орчмын дараа долоон хүний цогцсыг олж, хоёр сарын дараа үлдсэн хоёрынхыг нь олсон аж.

 

 

Уг явдлын тухай мэдээллийг Зөвлөлтийн удирдагчид 1970-аад оныг хүртэл нууцалж байжээ. Удалгүй ослын талаар олон нийтэд дэлгэж, Орос төдийгүй дэлхий даяар золгүй ослын талаар олон янзын таамаг дэвшүүлэх болсон байна. Харь гаригийнхны довтолгоо, араатан амьтан халдсан, зэвсгийн туршилт, цацраг идэвхт бодис, цасны нуранги гэх мэт хэдэн арван таамаглал, цуу яриа тархжээ. Тухайн үед Зөвлөлтөд харь гаригийнхны тухай яриа газар авч байсан бөгөөд тэрхүү  цаст уулын бэлээр шөнө дунд тэнгэрт үл мэдэгдэх нисдэг биетүүд нисдэг талаар цуу яриа ч гараад байв. Тухайн үед цогцоснуудын хувцаснаас цацраг идэвхт бодис илэрч байжээ.

Эх сурвалж: Sputnik news

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж