Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан билээ.
Энэ дагуу өнөөдөр буюу хоёрдугаар сарын 2 нд тэгш /0, 2, 4, 6, 8/ тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Харин маргааш сондгой /1, 3, 5, 7, 9/ тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцох юм.
Дээрх дугаарын хязгаарлалт нь 10:00-20:00 цагийн хооронд үйлчилнэ.
Э.ЖОНОН
Холбоотой мэдээ