Жүжигчин С.Өлзийхүүд гавьяат жүжигчин цол хүртээнэ

Хуучирсан мэдээ: 2019.02.02-нд нийтлэгдсэн

Жүжигчин С.Өлзийхүүд гавьяат жүжигчин цол хүртээнэ

Жүжигчин С.Өлзийхүүд гавьяат жүжигчин цол хүртээнэ

Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Өлзийхүүд  Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээхээр болжээ. Энэ мэдээг түүний ойр дотныхон, хошин урлагийн жүжигчид олон нийтэд ил болгож эхлэв.  Төрийн дээд одон, медаль хүртээх ёслолын ажиллагаа маргааш /2019.02.03/ 11 цагт  Төрийн ордонд болно.

СТА жүжигчин С.Өлзийхүү бусдад инээд хөөр, ухаарал, урам хайрладаг хошин урлагийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхтэй цөөн жүжигчдийн нэг билээ.  Тэрбээр 1992 онд СУИС-ийн кино драмын факультетийг драмын жүжигчний мэргэжлээр төгссөн улаан дипломтой жүжигчин бүсгүй Үндэсний Жүжгийн Академик театрт жүжигчнээр хуваарилагдаж, урлагийн алтан тайзнаа хөл тавьжээ. Борис Немцовын “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийн Лора түүний анхны "албан ёсны" дүр байсан бөгөөд түүнээс хойш В.Шекспирийн “Ромео Жульетта”, Г.Лоркагийн “Хүслийн таранвай”, С.Маршакийн "Буудлын авхай" зэрэг 30-аад жүжиг, "Их хааны удам", “Цахилж яваа гөрөөс”, “Хааны сүүлчийн хатан”, “Эзэнгүй айл”, “Ядуугийн зовлон”, “Бүтэлгүй новш” зэрэг 20 гаруй киноны гол болон туслах дүрд тогложээ.

Түүнчлэн хошин урлагийн ууган хамтлагуудын нэг “Өнгөт инээд”-ийн уран бүтээлийг түүнгүйгээр төсөөлөшгүй. Тэрбээр “Азтай бадарчин” алтан цомын эзэн уран бүтээлч юм.  "Өнгөт инээд" хамтлагийнхан нэрээ сольж, шинэ инээдийг бэлэглэхээр шийдэж өдгөө "Шилдэг өнгө" нэртэйгээр уран бүтээлээ эрхэлж байна.

Хошин урлагийн түүхэн хуудсыг бичилцсэн чадварлаг жүжигчин, бас Монголын сайхан хүүхнүүдийн нэг нь С. Өлзийхүүд ийнхүү  Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг хүртээж үзэгч олныг нь  баярлуулах нь ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж