Шанхай хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээнэ

Хуучирсан мэдээ: 2019.02.02-нд нийтлэгдсэн

Шанхай хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээнэ

Шанхай хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээнэ

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар БНХАУ-ын Шанхай хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээх тухай тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Монгол Улсын гадаад харилцаа өргөжин хөгжихийн хэрээр хөрш орнуудтай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг салбарын харилцааг хөгжүүлэх, тухайн улсад амьдарч буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах шаардлага тулгарч буй юм. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын төв болсон Шанхай хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээхээр ажиллаж байгааг танилцуулав.

Шанхай хот нийт 25 сая оршин суугчтай бөгөөд хүн амынхаа тоогоор Хятадад нэгдүгээрт, дэлхийд тавдугаарт жагсдаг. Тус хотод 700 орчим монгол иргэн амьдарч буй юм. Шанхайд Ерөнхий консулын газар нээснээр БНХАУ-ын Гуандун, Фужян, Жөжян, Анхуй, Жянсу мужид, амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, Хятадын болон бусад улсын иргэдэд визийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ хэмээн үзэж буй юм. Санал хураахад, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 82.7 хувь нь тогтоолын төслийг дэмжив.

Б.ЖАРГАЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж