ХУН БОЛЖ ХУВИРСАН САЙХАН СЭТГЭЛТ ГҮНЖ БҮЖНЭ
Оросын нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн гурван бүлэгт, дөрвөн үзэгдэлт “Хунт нуур” балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдийн нандин эрхэмсгийн дээдийн дээд бүтээл болсон юм.
Тэр дундаа Одетта – Одиллиягийн дүр нь эмэгтэй балетчин бүрийн уран чадвараа сорих, үзэгчдэд харуулах хамгийн төгс бүтээлд тооцогддог бөгөөд "Хунт нуур" нь балет хэмээх төрлийг төлөөлж чадахуйц өндөр алдарт хүрсэн билээ.
"Хунт нуур" балет манай дуурийн театрын тайзнаа 1975 оны зургадугаар сарын 28-ны өдөр удирдаач УГЗ Ж.Чулуун, УДБЭТ-ын зөвлөх балетмейстр, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглогдож байсан. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг Ардын жүжигчин Ю.Оюун, Зигфридийн дүрийг МУГЖ Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг Ардын жүжигчин О.Ганбаатар нар тоглож байв.
Хэзээ: 2019.02.02 Бямба гаригт 17.00 цагаас
Хаана: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр
Тасалбар: 10 мянга, 20 мянга, 30 мянган төгрөг. Цахим тасалбарыг Ticket.mn-ээс авч болно.
ГАВЬЯАТ ХУУЛЬЧ Б.ЧИМИДИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН ТЭМЦЭЭН БОЛНО
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит 11 дэх удаагийн шатрын тэмцээн болно. Холбогдох дугаар: 91119838
Хэзээ: Бямба гаригт 10.00 цагт
Хаана: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхим
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ