“Сахалин 2019” наадамд 13 тамирчин өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2019.02.02-нд нийтлэгдсэн

“Сахалин 2019” наадамд 13 тамирчин өрсөлдөнө

Монгол улсаа төлөөлөн уулын цана, гүйлтийн цана, биатлон, тэшүүрийн төрөлд нийт 13 тамирчин оролцоно

“Сахалин 2019” наадамд 13 тамирчин өрсөлдөнө

ОХУ-ын Сахалин мужийн Южно-Сахалин хотноо энэ сарын 08-наас 17-ны өдрүүдэд “Азийн хүүхдүүд” өвлийн спортын анхдугаар наадам зохион байгуулагдах билээ.

Хүүхэд багачууд, залуу үеийнхэнд олимпизмийн үзэл санааг сурталчлан таниулах, өвлийн спортыг түгээн дэлгэрүүлэх, олон улсын спортын хамтын ажиллагааг бэхжүүлэх гол зорилготой тус наадамд Азийн олимпийн зөвлөлийн гишүүн орнууд, Москва хот, Урал, Сибир, Саха, Алс Дорнод, Башкортостан, Татарстан болон Сахалинск мужийн нийт 20 гаруй багийн 1500 гаруй тамирчид спортын найман төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.

Өчигдөр "Сахалин – 2019" анхдугаар өвлийн спортын наадамд оролцох Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол Спортын төв ордонд боллоо. Уг арга хэмжээнд Монголын Үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, "Сахалин – 2019" Монголын багийн ахлагч Ч.Амарсанаа, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газрын дарга, Гавьяат тамирчин Ц.Шаравжамц болон баг тамирчид оролцжээ.

Энэхүү наадамд Монгол улсаа төлөөлөн уулын цана, гүйлтийн цана, биатлон, тэшүүрийн төрөлд нийт 13 тамирчин оролцохоор болсон байна. “Сахалин 2019” наадмыг MNB Sport HD сувгаар шууд дамжуулан үзүүлэхээр болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж