Билгийн тооллын 17-р жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Сар шинийн барилдаан энэ сарын 4-ний өдөр “Буянт-Ухаа” спортын ордонд болно. 1999 оноос эхлэн Монгол бөхийн өргөөнд болж байсан Битүүний барилдаан энэ жил анх удаа “Буянт-Ухаа” ордонд болох гэж байна.
Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны бүртгэлийг өнөөдөр, маргааш авахаар болжээ. Бүртгэлийг Бөхийн өргөөнд хийх бөгөөд бөхчүүд цолны үнэмлэхтэйгээ, өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм байна.
Сар шинийн барилдааны өмнө болдог уламжлалт барилдаанууд Бөхийн өргөөнд болж бөгөөд нийтийн бөхчүүд болон сумын цолтой бөхчүүдийн барилдаан боллоо. Өнөөдөр аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан болно.
Зочин 2019-02-02 203.91.115.44
Зарим бөхчүүд нь гадаадад яваа, маргааш ирж барилдана гэж байсан. Тэрнээс үүдэлтэйгээр, нэг үгээр хэлбэл тодорхой хүмүүсийг барилдуулахгүй байх зорилгоор өөрийн биеэр ирж бүртгүүлнэ гэж байгаа байх даа
Зочин 2019-02-02 202.131.227.82
Биеэр очиж бүртгүүлнэ гэнээ, Бүх ажиллагаа цахим шийдэлтэй болж байхад. Түгжрээд цаг нараа бараад явж байх гэж, зохион байгуулагчид гэж хэрэг алгаа…