Рэй Аллен эхэндээ энэ улиралд тоглохгүй гэж мэдэгдсэн ч шийдвэрээ өөрчилж дахин тоглохоор болжээ. Тэрбээр ийм шийдвэр гаргах болсон шалтгаанаа Стивен Карриг гурвын шидэлтийн хаан биш гэдгийг нотлохын тулд гэж тайлбарласан байна.
“Үнэнээ хэлэхэд, Стивен Карриг бүгдээрээ л NBA-гийн шилдэг мэргэн бууч гэж, гурвын шидэлтийн хаан гээд байгаа нь миний тэвчээрийг барж байна. Надтай харьцуулах юм бол энэ хүү юу ч биш, юунд ч хүрээгүй. Гэхдээ би үүнийг бүрэн дүүрэн баталж, талбай дээр түүнээс хавьгүй илүү гэдгээ харуулахын тулд дахин тоглоход бэлэн байна. Тиймээс аваргын төлөө өрсөлдөх багуудаас надад санал тавибал эргэцүүлж үзэх болно” гэж Рэй Аллен өгүүлжээ.
Эх сурвалж: http://horom.mn