Хабиб "The Nomads" шоуг хөтөлнө

Хуучирсан мэдээ: 2019.02.01-нд нийтлэгдсэн

Хабиб "The Nomads" шоуг хөтөлнө

Хабиб "The Nomads" шоуг хөтөлнө

ОХУ-ын тулаанч, UFC-ийн хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов есөн сарын турш тэмцээнд оролцох эрхээ хасуулсан бөгөөд дээрх хугацаанд хийх ажлаа олжээ. Нурмагомедов Казахстаны телевизийн "The Nomads" реалити шоуны хөтлөгчөөр ажиллахаар болсон байна. BNews.kz-д мэдээлснээр, Казахстаны нийслэлийн Сандыкатуский дүүрэгт ирэх тавдугаар сард тус шоуны зураг авалт эхлэх ажээ.

UFC-гийн аварга Хабиб Нурмагомедов энэхүү шоуны хоёрдугаар улирлын хөтлөгчөөр ажиллах талаар тус дүүргийн дарга Асылбек Исмагамбетов онцлон тэмдэглэсэн байна. Реалити шоуны зохиогчдын мэдээлснээр, дэлхийн өнцөг булан бүрээс олимпийн аварга, тамирчид хүрэлцэн очиж, хүч чадал, тэсвэр хатуужлаа сорих аж. Мөн казах үндэстний уламжлалын талаарх мэдлэг нь чухал үүрэг гүйцэтгэх юм байна.

Энэхүү телевизийн төсөл нь дэлхийн олон сая үзэгчийг байлдан дагуулна гэж зохион байгуулагчид мэдээлжээ. Тус реалити шоу дэлхийн 118 орны телевизийн сувгуудаар цацагдаж, үзэгчдийн хүртээл болох юм байна.

Сануулахад, нэгдүгээр сарын 29-ний өдөр АНУ-ын Невада мужийн Атлетикийн холбооноос есөн сарын турш Нурмагомедовын тэмцээнд оролцох эрхийг хассан. Энэ шийтгэл нь Их Британийн тулаанч Конор МакГрегортой хийсэн тулааны дараа октагоны гадна өрнөсөн тэмцлээс үүдэлтэй. Нурмагомедов Атлетикийн холбооны шийдвэрийг "улс төрийн өнгө аястай" хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн билээ.

Эх сурвалж: Комсомольская Правда

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж