Cоёл урлагийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2015.04.02-нд нийтлэгдсэн

Cоёл урлагийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх соёл урлагийн байгууллагын удирдлагууд, урлаг соёлын алдартнуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын зорилго нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын даргын хувиар Монгол төрт ёсны уламжлалыг хадгалсан, дэлхийд гайхуулах Монгол наадмаа хэрхэн зохион байгуулах талаар соёл, урлагийн төлөөллүүдтэй санал солилцож тэдний санал бодлыг наадмын нээлт, хаалт, Төрийн хүндэтгэлийн концерт болон бусад соёл урлагийн үйл ажиллагаанд тусгахад оршиж байлаа.

Үндэсний их баяр наадам гэдэг бол монголыг дэлхийд таниулах, бахархалыг түгээх хамгийн чухал төрт ёсны баяр учраас уламжлалыг хадгалсан, шинэчлэлийг шингээсэн, төр улсын цаашдын хөгжил дэвшлийн өнгийг илэрхийлсэн, эв нэгдлийг хадгалсан байх ёстойг уулзалтад оролцогчид хэлж байлаа.Тэдний зүгээс Шадар сайдыг санал бодлыг нь сонсч, үйл ажиллагаандаа тусгахаар хүлээн авч уулзаж, нээлттэй ажиллаж байгаад нь талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Шадар сайд У.Хүрэлсүх уулзалтанд оролцогч соёл урлагийн байгууллагынханд хандан “Үндэсний их баяр наадам бол бидний эв нэгдлийг илэрхийлсэн төрийн ажил учраас соёл урлагийн байгууллагынхан хариуцлагатай хандаж оролцох ёстой. Энд улс төржилт байх ёсгүй. Төрийн наадам бол бүх монгол түмний эв нэгдлийн баяр учраас сахилга, хариуцлагатай байж хүн бүр сэтгэл гаргаж хоорондоо харилцаа хамааралтай, хамтын ажиллагааг эрхэмлэж зохион байгуулах хэрэгтэй. Уран бүтээлчдээ дэмжиж соёл урлагийн байгууллагуудаа түшиж ахмад, дунд, залуу үеийн залгамж халааг хангасан, санал бодлыг нь тусгасан байдлаар хандан өндөр түвшинд зохион байгуулахыг Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн салбар хорооны дарга, БСШУ-ны дэд сайд Д.Төмөрбаатар болон бусад соёл урлагийн байгууллагын удирдлагуудад  үүрэг болголоо.

Эх сурвалж: www.zasag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж