Турк улс өнөөдөр /2019.02.01/ хууль бусаар онлайнаар мөрийтэй тоглоом тоглосон хүмүүсийг мөрдөх томоохон ажиллагааг явуулсны үр дүнд 394 хүнийг баривчиллаа. Туркийн цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасаг өнөөдөр орон даяар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, “Мөрийтэй тоглоомын тухай хууль”-ийг зөрчсөн этгээдүүдийг баривчиллаа.
Ажиллагааны явцад хууль бусаар мөрийтэй тоглоом тоглуулах үйл ажиллагаа явуулдаг веб сайтууд 577 сая ам.долларын ашиг олсныг тогтоосон бөгөөд өнөөдрийн хувьд найман сая ам.долларыг хураан авсан байна.
Тус ажлын хүрээнд цагдаа нар 849 хувь хүн болон 72 компанийн 4,345 дансыг шалгажээ.
Цахим мөрийтэй тоглоом гэдэгт компьютероор покер, казино тоглох, спортын мөрий тавих зэрэг хамаардаг. Анхны цахим казино нь 1994 онд нээгдэж байсан бол өдгөө дэлхийн ихэнх улс орнуудад үүнийг хориглосон. Гэхдээ Канадын зарим муж, Европын холбооны ихэнх улс болон Карибын тэнгисийн орнуудад зөвшөөрдөг аж.
Эх сурвалж: Синьхуа
Холбоотой мэдээ