"МИАТ" ТӨХК сүүлийн үеийн технологи бүхий агаарын хөлөгтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2019.02.01-нд нийтлэгдсэн

"МИАТ" ТӨХК сүүлийн үеийн технологи бүхий агаарын хөлөгтэй боллоо

"МИАТ" ТӨХК сүүлийн үеийн технологи бүхий агаарын хөлөгтэй боллоо

Үндэсний агаарын тээвэрлэгч “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК нь 1994 онд анх Боинг 727 агаарын хөлөг авснаас хойш Боинг маягийн агаарын хөлгийг 25 дахь жилдээ ашиглаж байна. Тэгвэл "МИАТ" ТӨХК нь агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд АНУ-ын Боинг компанид үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий В737МАХ8 агаарын хөлгийг өнөөдөр хүлээн авлаа.

Уг агаарын хөлөг нь агаарын тээврийн зах зээлд хамгийн их борлуулалттай байгаа дундын зайн хөлөг юм. Түлшний зарцуулалт 14 хувиар бага, дуу чимээ 40 хувиар багасах бөгөөд агаарт ялгаруулах нүүрс хүчлийн хий харьцангуй бага тул байгальд ээлтэй тээврийн хэрэгсэлд тооцогддог байна.

Шинэ агаарын хөлгийг хүлээн авах арга хэмжээнд Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар оролцож, МИАТ компанийн хамт олонд халуун талархал илэрхийллээ. Тэрээр:  “МИАТ” компанийн мэргэшсэн, чадварлаг хамт олон та бүхэн хамгийн сүүлийн үеийн загварын Боинг 737-8МАХ агаарын хөлгөөр паркаа нэмэгдүүлж, агаарын тээврийн түүхэнд бас нэгэн шинэ хуудас нээж байгаа явдалд Зам, тээврийн хөгжлийн яамны хамт олны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун талархлаа илэрхийлье хэмээгээд агаарын тээврийн салбарт бүс нутагтаа тэргүүлэх хэмжээнд хүрч, олон улсад нэр хүндтэй авиакомпаниудтай эн тэнцүү өрсөлдөх бизнесийн чадвараа дээшлүүлэх, нислэгийн сүлжээгээ өргөжүүлэхэд Засгийн газар болон ЗТХЯ-ны зүгээс бодлогын хувьд дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч дэмжин ажиллах болохоо илэрхийллээ.

Түүнчлэн ижил төрлийн агаарын хөлгөөс түлшний зарцуулалт бага, найдвартай байдал, зорчигчдод илүү тав тухтай зорчих боломжийг бүрдүүлсэн, байгаль орчинд ээлтэй энэхүү агаарын хөлгийг авч ашигласнаар “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д тусгасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоод худалдааны тээврийн зардлыг бууруулах, хугацааг багасгах, агаарын тээвэрт чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, Хөшигийн хөндийн нисэх буудлыг бүс нутгийн зангилаа төв болгон хөгжүүлэх зорилгыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэдгийг онцоллоо.

Хамгийн сүүлийн үеийн технологи бүхий В737МАХ8 агаарын хөлөг нь зорчигч өөрийн гар утас, таблетаараа Wi-fi сүлжээ ашиглан агаарын хөлгийн үзвэрийн системтэй холбогдож Hollywood-ийн кино, үзвэрээс сонгон үзэх боломжтой. Зорчигчын тав тухыг хангах үүднээс бүхээгний гэрэлтүүлэг Sky Interier дизайнтай хийгджээ. Бизнес 12, энгийн 150 суудалтай бөгөөд Бизнес ангиллын суудал бүр дэлгэц, USB цэнэглэгчтэй юм.

Зорчигчдийн тав тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан агаарын хөлөг нь хөдөлгүүрийн хэмжээ томорсноор хүчин чадал сайжирсан. Сүүл болон далавчны дизайн шинэчлэн сайжирснаар аеродинамикийн үзүүлэлт нэмэгдсэн, нисэгчийн бүхээг доторх хянах самбар дэлгэцүүд дэвшилтэт технологийн дэлгэцээр солигдсон. Шинэ далавчны дизайны хувьд аеродинамикийн үзүүлэлт сайжирч өгчээ.

“МИАТ” ТӨХК нь өнөөдрийн байдлаар хоёр ширхэг В767-300, 3ш В737-800, 1 ш В737-700 агаарын хөлгөөр олон улсын 9, орон нутгийн нэг чиглэлд нислэг үйлдэж байна. Иинхүү В737МАХ-8 агаарын хөлөгтэй болсноор нийт 7 агаарын хөлөгтэй болж байна.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж