УИХ-ын гишүүн Г.Батхүүг Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал “Алтан од” одонгоор энгэрээ мялаажээ. "Монголын авто машин, мотоциклын холбоо"-ны 50 жилийн ойн хүрээнд тус холбооны удирдах албанд үр бүтээлтэй ажилласан гэж ийнхүү шагнасан гэнэ. Тэрбээр "Монголын авто машин, мотоциклын холбоо"-ны Ерөнхийлөгчөөр 1997 оноос хойш ажиллаж байгаа аж.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Батхүү дэлхийн мотоциклын аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулах “мөрөөдөлтэй” явдагаа энэ үеэр илэрхийлжээ.
С.СҮРЭН