Малайзын экс ерөнхий сайд мөнгө угаасан хэргээр шүүхэд дуудагдав

Хуучирсан мэдээ: 2019.02.01-нд нийтлэгдсэн

Малайзын экс ерөнхий сайд мөнгө угаасан хэргээр шүүхэд дуудагдав

Малайзын экс ерөнхий сайд мөнгө угаасан хэргээр шүүхэд дуудагдав

Малайзын экс ерөнхий сайд Нажиб Разак их хэмжээний мөнгө угаасан хэргээр нэгдүгээр сарын 28-ны өдөр дээд шүүхэд дуудагджээ. Түүнийг банкин дахь хувийн гурван дансаараа дамжуулан нийт 11 сая ам.долларыг угаасан гэж буруутгаж байгаа юм.

Хэрэв түүний мөнгө угаасан хэрэг нотлогдвол гурван удаагийн үйлдэл тус бүр нь тав орчим жил хорих шийтгэлтэй юм байна.

Өнгөрсөн жилийн тавдугаар сард болсон сонгуулиар одоогийн ерөнхий сайд Махатир Мохамадад ялагдсанаас хойш Нажиб Разак нь авлига, мөнгө угаасан хэргээр маш олон удаа шүүхэд дуудагдах болжээ. Шүүхэд түүний эсрэг нийт 42 гомдол, зарга ирсэн байна. Гэвч тэрбээр үл ойлголцол үүссэн байна гэж үгүйсгэсээр байгаа ажээ.

Сануулахад, түүнийг мөн Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хороосон хэрэгтэй холбоотой гэж сэжиглэж байгаа юм.

Эх сурвалж: Channelnewsasia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж