УИХ-ын дарга Г.Занданшатарын боловсрол эргэлзээ дагуулав

Хуучирсан мэдээ: 2019.02.01-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Г.Занданшатарын боловсрол эргэлзээ дагуулав

УИХ-ын дарга Г.Занданшатарын боловсрол эргэлзээ дагуулав

МАН дагавал сайд, дарга болдогын хамгийн сонгодог жишээ болж буй шинэ УИХ-ын дарга Г.Занданшатарын боловсрол Т.Аюурсайхан гишүүний анхаарлыг татаж, УИХ-ын даргаар сонгогдохынх нь өмнө эргэлзээтэй асуултдаа хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Таны тараасан намтарт эрдмийн зэрэг цол гэдэгт эдийн засгийн ухааны магистр, профессор цолтой гэжээ. Гэхдээ профессор цолтой байх боломжгүй. Профессор цолтой болоход тусгай болон ерөнхий шаардлага байдаг. Их дээд сургуульд 10-15 жил багшлах, докторын ажил, эрдмийн ажил удирдах гэх мэтчлэн.  Магистр хүн эрдмийн ажил удирдах боломжгүй байдаг. Тийм учраас энийгээ тодруулах. Ерөнхийлөгч “Хэлбэрдэлтээс салъя, дүр эсгэсэн байдлаас салъя. Бодит ажлаа хийе” гэж хэлсэн. Намтар түүх үнэн байх ёстой, намтар түүх худлаа байх юм бол бусад зүйл худлаа байдаг. Намтар түүх жижиг, том гэлтгүй үнэн зөв, хэлбэр зүүсэн биш байгаасай гэсэн үүднээс асууж байна” гэсэн юм.

УИХ-ын шинэ дарга Г.Занданшатар “1992 онд сургууль төгсч ирээд одоогийн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд багшилж, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж, оролцож явсан. ОХУ-ын Байгалийн эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль эхлээд хүндэт профессор, дараа нь профессорын үнэмлэх, цол олгосон. АНУ-ын Стэнфордын их сургуульд байхдаа ч судлаачаар ажилласан. “Нэг Монгол нэг зүгт” нэртэй ном орос хэлнээ орчуулагдаад хэвлэгдэж байгаа. Цолыг холбогдох журмын дагуу авсан, нууж хаах юм байхгүй ээ” гэсэн тайлбар хийв.

УИХ-ын даргаар сонгогдоод байгаа Г.Занданшатарын намтрыг сөхвөл 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС)-ийн Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багшилжээ.

Өөрөөр хэлбэл, Т.Аюурсайхан гишүүний хэлсэнчлэн их сургуульд 10-15 жил багшилж, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, профессор цолтой болох ёстой байтал ОХУ-ын Байгалийн эдийн засаг, эрх зүйн улсын их сургуульд суралцсаныхаа хүчинд шууд л профессор цолтон болдог азтай дамшиг юм даа л гэж хэлэхээс яалтай.

Өмнөх парламентад УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар шиг гадаадын олон их, дээд сургуульд суралцсан, өндөр боловсролтой хүн байдаггүй байв. Гэвч Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “С.Ганбаатар дипломгүй” гэдэг сенсаци дэгдээж, эцэс сүүлд нь “Би сургуулиа төгсч чадалгүй ирснээрээ Монгол юу алдсан юм. Зарим сургуулийг нь төгсч чадаагүй. Тэр явцад зөндөө олон байгууллагад дадлага хийж байсан. Зарим нь зөвшөөрнө, зарим нь хийлгэснээ мартсан байж болно” гэж үнэнээ ярьж, цайрч байв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж