АНУ-ын Теннеси мужийн оршин суугч Дэвон Браун төрсөн өдрөөрөө хонжворт сугалаанаас нэг сая ам.доллар хожсон байна. Тэрбээр сэтгүүлчдэд “Төрсөн өдрийнхөө үдэшлэг рүү явахаас өмнө шатахуун түгээх станцаас хонжворт сугалааны билетээ худалдаж авсан. Би тасалбараа зуун удаа харсан. Мөрөөдөл минь биелж байна" хэмээн ярьжээ.
Тэрбээр цаашид тоглолтдоо хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ хортон шавьжны хяналтын компанид урьдын адил үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй яваагаа хэлсэн байна. Браун аав, үеэлийн хамт сугалааны төв байр руу шагналаа гардаж авахаар явахаасаа өмнө, шөнөжин унтаж чадаагүй ажээ.
Эх сурвалж: UPI
Холбоотой мэдээ