Монголын загвар өмсөгчдөөс анхлан дэлхийн загварын томоохон хотууд болох Нью-Йорк, Парис, Миланы загварын шоуны тайзнаа алхах үүдийг нээсэн загвар өмсөгч бол Ж.Энэрэл.
Түүнийг “Яг түүн шиг 2” шоуны авьяаслаг оролцогч гэдгээр нь хүмүүс илүү таних болсон билээ. Авьяаслаг загвар өмсөгч бүсгүй 14 настайдаа Монголын загварын ертөнцөд хөл тавьснаас хойш чамгүй амжилт гаргаж, үндэсний хэмжээний брэндүүдийн нүүр царайгаар ажиллах болсон.
Загвар өмсөгч бүсгүй хэдэн жилийн өмнө дуучин Д.Чойжоотой дурлалын романс үүсгэсэн ч хосууд удалгүй салсан. Ж.Энэрэлийн хувьд жирэмсэн байх хугацаандаа 26 кг жин нэмж байсан ч зургаан сарын дотор эргээд хэвийн жиндээ орж, Нью-Йоркийн тайзан дээр алхаж чадсан гэдэг. Тэгвэл загвар өмсөгч бүсгүй инстаграм хуудаснаа өөрийн жирэмсэн байх үеийн зургаасаа анх удаа хуваалцжээ. Тэрбээр “Гурван жилийн өмнө энэ өдөр хайрт хүү Саруулхан минь ээждээ, эх дэлхийдээ мэндэлсэн” хэмээн бичжээ.
Холбоотой мэдээ