М.Батчимэг: Гэр бүлийн боловсрол олгоно

Хуучирсан мэдээ: 2015.04.02-нд нийтлэгдсэн

М.Батчимэг: Гэр бүлийн боловсрол олгоно

УИХ-ын гишүүн М.Батчимэг гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, иргэдэд гэр бүлийн боловсрол олгох асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна.  Түүний санаачлагаар “Дэлхийн зөн” ОУБ, Орхон аймгийн Цагдаагийн газартай хамтран “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт сургалтыг Орхон аймагт зохион байгуулжээ. Гэр бүлийн үнэ цэнэ, ялангуяа гэр бүлийн нандин холбоо болсон үр хүүхдээ зөв хүн болгон төлөвшүүлэх, хайрлан хүндлэхэд эцэг эхчүүдийн үүрэг, оролцооны талаар гэр бүл судлаач, мэргэжлийн хүмүүс сонирхолтой илтгэл хэлэлцүүлж, зөвлөгөө өгөхөд уг сургалт чиглэсэн байна.

Сургалтад Орхон аймгийн цагдаагийн 80 гаруй албан хаагчид, тэдний гэр бүлийнхэн оролцож ихээхэн талархалтай хүлээн авлаа. Мөн Дэлхийн зөн ОУБ-ын Хүүхэд хамгаалал хөгжлийн хөтөлбөрийн үндэсний зохицуулагч Д.Оюунчимэг, Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга Б.Даваазул нар гэр бүлийн үнэ цэнийн талаар алба хаагчид, гэр бүл судлаач, мэргэжлийн хүмүүстэй санал бодлоо солилцлоо.

М.Батчимэг мөн Хил дээр алба хааж байгаа анги салбарын офицер, ахлагч нарын дунд "Гэр бүлийн боловсролын сургагч багш" бэлтгэх сургалтыг дэмжин оролцож, гэр бүлийн үнэ цэнийг таниулах талаар яриа хийж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн агуулга, ач холбогдлын талаар яриа, танилцуулга хийсэн байна.  Мөн цаашид гэр бүлийн боловсролын сургагч багш нарыг олон газарт бэлтгэхэд анхаарч ажиллах аж.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж