2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 136,653,588 төгрөгийн үнийн дүн бүхий 429,360 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Шивээ Овоо" ХК (SHV+14.20%) болон "УБ-Бүк" ХК (BUK+3.90%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх Ган" ХК (HGN-12.50%) болон "Нако Түлш" ХК (NKT-9.09%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 5,980 ширхэг үнэт цаасыг 603,867,200 төгрөгөөр арилжаалагдсан байна
"TOP 20" индекс 0.02 хувиар буурч 21554.68 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,457,865,064,827.08 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ