Монгол Улсын валютын нөөц дууссан гэж зарим хүмүүс ярьж, шүүмжлэх болсон. Энэ талаар Монголбанкнаас тодруулахад “Өнөөдрийн байдлаар Монгол Улсын валютын нөөц нэг тэрбум 362 сая ам.доллар байна. Энэ манай улсын импортын 5,5 сарын хэрэгцээг хангахаар нөөц. Монголбанкны гадаад валютын нөөц дууссан гэдэг худлаа мэдээлэл ” гэсэн юм.
Төв банкны зүгээс валютын нөөцөө нэмэгдүүлэх талаар цөөнгүй арга хэмжээ авсан. Өнгөрсөн онд алтны рояльти татварыг бууруулснаар төв банкинд 13 тонн алт тушаагдсан. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх журамд өөрчлөлт оруулснаар ирэх онд 18 тонн алт “хураах” эерэг үр дүн ажиглагдаж байгаа юм. Алт бол хөрвөх чадвартай металл. Тиймээс алтны худалдаанаас өнгөрсөн онд гэхэд 300 сая ам.доллар орж ирсэн байдаг.
О.САР