УБТЗ мэргэжлийн аваргуудаа тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2019.02.01-нд нийтлэгдсэн

УБТЗ мэргэжлийн аваргуудаа тодрууллаа

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг шарагчин гахай жилийн босгон дээр өнгөрсөн оныхоо мэргэжлийн аваргуудыг тодрууллаа. Тус нийгэмлэг нь жил бүр ажлын амжилт бүтээлээрээ хамт олноо үлгэрлэн манлайлсан төрөл бүрийн мэргэжлийн шилдэг 28 ажилтнаа алдаршуулан шагнадаг юм. Мэргэжлийн аваргаар шалгарсан хүмүүсийг “Хөдөлмөрийн аварга” медаль, диплом, 500 мянган төгрөгөөр шагнаж, хүндэт самбарт зургийг тавьж алдаршуулдаг юм. УБТЗ нийгэмлэг нь 15 мянга гаруй  ажилтан албан хаагчидтай бөгөөд тэдгээрийн 9 мянга гаруй нь төмөр замын хөдөлгөөнтэй холбоотой ажил эрхэлдэг бол үлдсэн 6 мянга гаруй нь УБТЗ-ын харьяа эмнэлэг, сургууль, цэцэрлэг, худалдаа, нийтийн хоол, орон сууц, соёл урлаг, спорт зэрэг нийгмийн салбарт ажилладаг.

УБТЗ нь 15 мянга гаруй ажилтан албан хаагч тэдгээрийн гэр бүл нийлээд 80 орчим мянган хүний амьдралыг авч явдаг манай улсын нийгмийн хариуцлагатай томоохон байгууллагуудын нэг юм. Өнгөрсөн жил 25 сая 763 мянган тонн ачаа тээвэрлэж түүхэндээ байгаагүй амжилт гаргасан УБТЗ нийгэмлэг 15 мянга гаруй ажилчдынхаа цалинг 10 хувиар нэмж, жилийн эцсийн 13 дахь сарын цалинг нь 200 хувиар бодож олгожээ.  УБТЗ өнгөрсөн онд 25 сая 763 мянган тонн ачаа ачсан нь бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг орлогыг нэмэгдүүлж, улс орны эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болжээ.

Эх сурвалж:  “УБТЗ” ХНН 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж