ЗГХЭГ-ын даргад Л.Оюун-Эрдэнийг дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.02.01-нд нийтлэгдсэн

ЗГХЭГ-ын даргад Л.Оюун-Эрдэнийг дэвшүүллээ

ЗГХЭГ-ын даргад Л.Оюун-Эрдэнийг дэвшүүллээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын /ЗГХЭГ/-ын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга болсон тул түүний оронд очих хүнийг МАН-ын Удирдах зөвлөлөөр дөнгөж сая хэлэлцлээ.

Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувь саналаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргад дэмжсэн байна. Үдээс хойш мөн Удирдах зөвлөл  дахин хуралдаж Зам тээврийн хөгжлийн сайд болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд сайдын нэрийг тодруулах аж.

НЭР ДЭВШИГЧ Л.ОЮУН-ЭРДЭНЭ ГЭЖ ХЭН БЭ?

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нь 2016 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймгаас нэр дэвшиж, сонгогдсон юм.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 2001 онд Бэрс дээд сургууль, сэтгүүлч
  • 2005 онд Австралийн Мельбурнийн их сургууль, Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
  • 2008 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
  • 2008 онд Монгол улсын боловсролын их сургуулийн Нийгмийн ухааны сургууль, боловсрол судлалын магистр
  • 2011 онд Монгол улсын их сургуулийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургууль, улс төр судлаач
  • 2015 онд АНУ, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургууль, магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
  • 2002 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч
  • 2006 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Бүсийн захирал
  • 2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
  • 2009 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ:

2010 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

ГАДААД ХЭЛ:

Англи, Орос

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
60
ЗөвЗөв
38
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж