Д.Дорлигжав дүү Д.Баатарын хамтаар суллагдлаа | News.MN

Д.Дорлигжав дүү Д.Баатарын хамтаар суллагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.02.01-нд нийтлэгдсэн

Д.Дорлигжав дүү Д.Баатарын хамтаар суллагдлаа

Д.Дорлигжав дүү Д.Баатарын хамтаар суллагдлаа

Хууль  зүйн сайд асан Д.Дорлигжав, дүү Д.Баатар, Ч.Бямбаа нарыг цагдан хорих шаардлагагүй гэсэн шийдвэрийг өнөөдөр /2019.02.01/ Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа. Ингэснээр батлан даалтаар суллагдаж байна.

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд “Д.Дорлигжав Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа дөрвөн сая ам.долларыг дүүгийнхээ дансаар дамжуулан авсан" гэх зүйлийг ярьж, мөн Авлигатай тэмцэх газар энэ асуудлыг шалгаж байгаад өнгөрсөн нэгдүгээр сард тэднийг саатуулсан юм.

Улмаар Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналтай хэргийг өнгөрсөн нэгдүгээр сарын 9-нд шүүх хэлэлцээд, нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргаж байв.

Эл шийдвэрийг өмгөөлөгч нар нь эсэргүүцэж, нэхэмжлэл гаргасан ч хүлээж аваагүй. Харин Нийслэлийн Прокурорын газраас хоёр дахь удаагаа тэднийг үргэлжлүүлэн хорих саналыг ирүүлсэн байсан ч шаардлагагүй гэж үзэн, шийдвэрээ гаргажээ.

Сануулахад, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа  төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа" ХХК-ийн "Голомт" банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай”, “Пайонеринг интернешил “компаниудаас  2011 оны есдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд 4 сая ам долларын авлига авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэгдэн, шалгагдаж байгаа юм.

Д.Дорлигжавын өмгөөлөгч болох Э.Амархүү, Т.Мөнх-Оргил нар дээрх асуудалтай холбогдуулж мэдээлэл хийх үеэрээ “Т.Ганболдын хэлж буй 4 сая ам.доллар нь өмнөх бизнесийн харилцааны явцад үүссэн өр төлбөрийг шилжүүлсэн асуудал байтал төрийн өндөр албан тушаал хашиж байхад нь авлига өгсөн мэтээр тайлбарлаж байгаа нь санаатайгаар хэлмэгдүүлж, гүтгэж байгаа хэрэг юм. Дээрх 4 сая ам.долларын шилжүүлсэн гэх мөнгө нь Голомт банкаар дамжигдсан хуулга нь байгаа. Ер нь бол дансаар авлига өгдөг тэнэг хүн байхгүй. Д.Дорлигжав дээрх мөнгөнөөс ганц ч зоос аваагүй гэдгийг мэдэгдмээр байна. Ямар учраас гүтгэж байгааг шүүхийг байгууллага тогтооно биз ээ” гэж хэлж байв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

БААГИЙ 2019-02-01 103.80.210.18

ХУУЛЬ ШҮҮХИЙНХЭНД ҮНЭН ЮМ ЮУ Ч БАЙХГҮЙ. ТЭР ХУУЛЬ ЧИНЬ БИД МЭТИЙН ЭНГИЙН АРДАД ЛҮЙЛЧИЛНЭ ААН.

Avatar

Ид ид 2019-02-01 66.181.177.13

Тэр их мөнгөнөөсөө талыг нь өгөөл гарчихдаг байлгүйдээ.

Avatar

82 2019-02-01 103.57.94.112

Xoshin shog nerteiger n bux sejiglegdj bga xunuusig sullalchxache

Avatar

Иргэн 2019-02-01 66.181.176.54

Дорлигжав шадар сайдаас эхлээд хамаг чухал өндөр албан тушаалуудыг ХУУЛЬ ЗҮЙН САЙД, УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ЭРДЭНЭТИЙН ЕРӨНХИЙ гэх мэт бүгдийг Элбэгээгийн хар хамсаатан болж эдлээд өнөөгийн шүүх засаглалын бузар булай бүхнийг биеэрээ үйлдсэн их нүгэлтэн мөнөөс мөн шүү дээ. Эрх мэдэлдээ бялуураад оюун ухааны мутацид гүн орсон гэдэг нь яг үнээн.

Avatar

ЗОЧИН 2019-02-01 202.21.126.30

ЁО ЁО МӨНГӨТЭЙ ХҮНИЙГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ СУЛЛАДАГ ШҮҮХ. МӨНГӨ ҮНЭРТСЭН ШҮҮХЭЭС ШУДАРГА ЁС ХҮЛЭЭХ ҮҮ ААН…

Avatar

Иргэн 2019-02-01 203.91.118.180

Одоо Дорлигжавыг яаж ч чадахгүй харж л байгаарай манай шүүх мөнгөтэй хүмүүст үнэхээр өгөөмөр үйлчилж байгаагийн тод жишээ нь энэ Га утас хулгай хийсэн хүний хорих хугацааг тултал нь сунгаад л бас шудрага шүү манай шүүх

Avatar

Saraa 2019-02-01 117.111.13.25

Yun hoshin shog bolood bnaa Ganbold baahan jujig tavij Enhbold buunguut butsaad hevendee orloo yun jujig bolood bnaa ymar tohiroltsoo yvagdaad bna esvel Enhbold Dorlogjav nariig shantaaj hiivuu gev genetl Ganbold gegch uneng ilchilsen zaluu garsan tegvel Ganboldiig orond barij avaach hun gutgesen geed

Avatar

Иргэн 2019-02-01 59.153.113.211

Авилгач шүүгчдийг өөрсдийг нь шүүх хэрэгтэй

Avatar

Зочин 2019-02-01 182.160.1.251

2020 ond ene odoogiin baidal esergeeree ergej medehl ym

Avatar

иргэн 2019-02-01 59.153.113.73

Яагаад суллаж байгаа юм.Өнөөх Баяр,Баярцогт,Сайханбилэг нарын хэрэг шиг болж байгаа юм уу?Энэ арай бишээ.

Avatar

Zochin 2019-02-01 27.33.8.128

Ene jenko uuruu aygui nootoo bolhoor nuguuduulee gargaad bdiin bnaldaa

Avatar

зочин 2019-02-01 103.26.193.70

хэрэгсэхгүй болоод гаргаж байгаа юм уу инээд хүрэх юм

Avatar

зочин 2019-02-01 59.153.113.73

Уур хүрч байна.

Avatar

Зочин 2019-02-01 192.82.64.83

Буцаагаад хийгээч ээ

Avatar

Зочин 2019-02-01 139.5.217.124

Яахаараа буцааж хийнэ гэж чи юу мэдээд байгаа юм бэ

Avatar

gghhvbnhujkmn 2019-02-01 103.26.194.94

hamar Ganbold balarsaan?yu n tsagan sar gadaadruu zugtah biz dee?hen n huchteigee uzej dee?huuli shuuheer Dorligjav-g diilehgui n oilgomjtoi.yah gej daldagnasan yum be?muruuruu hamaraa majaad yvj bhgui yasan yum be?kkkkkkkkkkkkkk

Avatar

Зочин 2019-02-01 66.181.164.171

Ganbold ni avilga ogson yum bol yagad shalgagdhgui bna adilahn horigdoh ystoi???

Avatar

Зочин 2019-02-01 149.167.33.143

ДЭЛХИЙД МАФИ МӨНХ ГЭДЭГ БОЛ МОНГОЛД МАНАН МӨНХ БОЛЖЭЭ. ЗҮГЭЭР Л МЭЛГЭР ҮҮРЭГ ДААЛГАВАР БИЕЛҮҮЛЖ ЧАДААГҮЙ ТУЛ ӨӨР ХҮНЭЭР Л СОЛИЛОО. ХӨӨРХИЙГ МӨД УСТГАЧИХГҮЫ Л БОЛ ХЭЛЭХ ҮГЭЭ ХЭЛ ТЭГВЭЛ АВРАГДХЖ МАГАДГҮЫ

Avatar

Zochin 2019-02-01 202.9.42.247

Tyyx davtagdaj bn . Daraagiin yil yavdal yaaj urnux ni oilgomjtoi … Udaxgyi gemgyi bsan geed …

Avatar

дэлхийн хамгийн энэрэнгүй шүүх?????? 2019-02-01 150.129.141.90

Долларын тэрбумтан Монголын ШҮҮГЧ НАРЫН ҮНЭН ДҮР үүгээр илэрч байна гэж хэлэхгүй юм бол өөр юуг хэлэх юм бэ? Албан тушаалтан, авилгачидад ээлтэй ДЭЛХИЙН ХАМГИЙН ЭНЭРЭНГҮЙ ШҮҮХ, АРД ТҮМЭНД ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛАГЧ МОНГОЛЫН ӨНӨӨГИЙН ШҮҮХ МАНДТУГАЙ гэж л хэлэхээс өөр үг ч олдохгүй байна.

Avatar

Зочин 2019-02-01 66.181.167.26

Их л рекет хийсэн хүн дэ. Дарамталж байсныг нь дарамтлуулж байсан хүмүүс нь хэлээд өгөхгүй юм байх да. Аюултай л дээрэмчин хүн шүү. Маш болгоомжтой л байхгүй бол аваад л яваад өгдөг юм ш дэ. Олон хүнийг дарамтлуулж байсныг нь мэдэх юм. Ямар ч мөнгө төлбөр төлөхгүйгээр улс төр хуулийн хамгаалалтыг чинь би хариуцана гэж байгаад л үнэгүй хувьцааг нь авдаг байсан юм да. Ингэж хувьцаагаа үнэгүй дээрэмдүүлсэн хүмүүс илчлээч. Авахдаа заавал ашигтай ажиллаж байгаа ХХК ний хувьцааг авдаг Дээрэмчин

Avatar

монгол иргэн 2019-02-01 202.131.236.170

Дансаар авилга өгдөг байна шүү. Дорлигжав зөв хүн.

Avatar

Зочин 2019-02-01 66.181.160.52

Ч.Бямбаа Алтан Дорнотын захирал байхад Баатар Баясгалангаас өөр зүйлд зээл хүсч явах уу. Данс андуураад 1 2 сая төгрөг шилжүүлж магадгүй. доллар сая саяар нь хэзээ ч андуурахгүй. Монголын хууль хяналтын байгууллага дампуурал энд харагдаж байна. Жирийн иргэн ийм хэрэг хийсэн бол улс төрчид хууль хяналтын удирдлагууд ээлжилж мэдээлэл хийгээд сүр болно. Дорлиг байгаа болохоор чадахгүй л дээ. Новшнууд

Avatar

Зочин 2019-02-01 103.57.92.133

Бидний энэ нэг хүний мууд дурладаг зан монголыг минь устгана шүү.Яг нарийн учирыг нь олоогүй байж нэг хүнийг хорилоо барилаа гэхээр гуяа алгадаад нүд сэргээд л өнөөдөр нэг их ажил амжуулсан хүн шиг болдог өөрийн толгойгүй бүлэг үүсчээ.Мунхагуудын дунд амьдархад амьдрал яасан зовлонтой юм

Avatar

Зочин 2019-02-01 202.21.127.170

зэвүүн маск ардын хүүхэд 3 сар илүү хоногоор сууж байхад энэ яахаараа 30 хоног хүрэхгүй суучихав улсаас төрөөс жирийн ардаас идэж ууж баяжиж шамшигдууснаараа шоронд хатаахаар хүн дээ

Avatar

Зочин 2019-02-01 2.136.17.240

Хаха

Avatar

irgen 2019-02-01 66.181.160.16

Ganbold gedeg nuhur uuriinhuu baidlig busdad tohson gesen, rekat kompanias umnu ni oros ezend shiljuulsen mungiig suutgaad orosd uguh bish rekatd butsaaj shiljuulsniigee avilga gej hudalo medeelsen, uuniig yariad ardin baatar bolno gej yu bhav harinch tulbu tuluh yostoi, uuriiguu barij ugsun buteshgui nuhur duu.

Avatar

Зочин 2019-02-01 122.201.22.206

зайтай хулгайч вэ

Avatar

Зочин 2019-02-01 66.181.161.85

Аан муу увсынханд үнэн юм гэж ховор авсан дээрээс л зоригтой дуугарсан бгашдэ. Нямдорж хутгууш худалч зөнөг өвгөнөөс эхлүүлээд увсынханд авах юм ховор. Дан заль гүтгэлэг хорчин аргаар дээш гарцгаадаг балиар юмд

Avatar

Зочин 2019-02-01 66.181.185.194

ОДОО ЕРӨНХИЙ ПРОКУРОР СОЛИГДОХООР БУЦААД ХАР ГЭРТЭЭ ОРДОО ДОРЛИГЖАВ МЭЭН.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж