Р.Эмүүжин эх хүний эмзэглэлээр бичжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.02-нд нийтлэгдсэн

Р.Эмүүжин эх хүний эмзэглэлээр бичжээ

Судлаачдын үзэж байгаагаар сүүлийн арван жилд Монголд хүүхдийн зохиол ховордсон бөгөөд ихэвчлэн орчуулгын бүтээл байдаг нь тодорхойлогджээ. Б.Ренчин анх Ханс Христан Андерсенийг орчуулж, дэлхийн хүүхдийн зохиолыг Монголын багачууд унших боломжтой болсон байна. Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 2-ны өдөр алдарт зохиолч маань мэндэлсэн бөгөөд энэ өдрийг дэлхий даяар "Хүүхдийн номын өдөр" болгон тэмдэглэдэг ажээ.

Хүүхдүүдийг ном уншихаа болисон хэмээн их буруутгадаг болсон орчин үеийг хүүхдийн сонирхлыг татах  уран бүтээл байхгүй байсантай холбож үзэж болох юм. Бяцхан уншигчдынхаа гэгээн оюуныг улам хурцлахад хувь нэмрээ оруулахаар зохиолч, яруу найрагч Р.Эмүүжиний жил гаруйн хугацаанд туурвисан үлгэрийн цуврал ном өнөөдөр уншигчдын гар дээр очиход бэлэн болжээ. Р.Эмүүжин яруу найрагч, зохиолч хүний хувьд утга зохиолд дутагдаж буй орон зайг нөхөх гэж биш харин "Эх" хүний хувьд эмзэглэсэн эмзэглээсээ үүдэн "Цэнхэр шувуу", "Хөх гуталт", "Балчир Есүхэй", "Эвэрт могой", "Шидэт гүүр", "Үзэсгэлэнт оюун ухаан" гэсэн зургаан төрлийн үлгэрийн номоо уншигч хүүхдүүддээ зориулан туурвижээ. Тус үлгэрийн номуудын зургийг наймаас арван найман насны хүүхдүүд зурсан бөгөөд энэ нь хүүхэд сэтгэлгээнд томчуудын оюун ухааныг тулгахгүй давуу тал болсон гэж зохиолч үзэж байгаа юм байна. Хүүхдүүдийн оюун санаа, тэдний ертөнц нь үлгэр байдаг бөгөөд зохиолч маань энэ сэтгэхүйд тохируулан зураг чимэглэл, хавтас гээд бүх зүйлд анхаарлаа хандуулсан гэв.

Г.КЛОТО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж