Жагсаал цуглааны үеэр нүүрэндээ баг зүүхийг хориглолоо | News.MN

Жагсаал цуглааны үеэр нүүрэндээ баг зүүхийг хориглолоо

Жагсаал цуглааны үеэр нүүрэндээ баг зүүхийг хориглолоо

Жагсаал цуглааны үеэр нүүрэндээ баг зүүхийг хориглолоо

Франц улсад хоёр сар гаруй хугацаанд үргэлжилж буй “Шар хантаазтнууд”-ын хөдөлгөөний улмаас тус улсын иргэд жагсаал цуглаанд оролцох үеэрээ нүүрээ халхалсан баг зүүхийг хориглосон хуулийн төслийг Францын хууль тогтоогчид өчигдөр /2019.01.31/ санал нэгтэйгээр баталсан байна.

Хэрэв уг хуулийг зөрчиж жагсаал цуглааны үеэр баг зүүх эсвэл нүүрээ ямар нэгэн байдлаар халхлах юм бол тухайн иргэнд нэг жилийн хорих ял болон 15 мянган еврогийн торгууль ногдуулахаар болжээ.

Мөн жагсаал цуглааны үеэр олон нийтийг эмх замбараагүй байдалд уруу татаж, жагсаал цуглааныг үймээн самуун болгож болзошгүй иргэдэд хориг тавих эрхийг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгосон байна. Харин уг хоригийг зөрчсөн иргэдийг зургаан сарын хорих ял, эсвэл 7500 еврогийн торгууль хүлээж байгаа аж.

Ард иргэдийн зүгээс энэхүү хуулийн төслийг хүчтэй эсэргүүцэж, ард иргэдийн эрх чөлөөнд халдаж байна гэж үзэж байгаагаа илэрхийлж байгаа гэнэ.

Анх шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцэж жагсч эхэлсэн “Шар хантаазтнууд”-ын хөдөлгөөн өрнөөд хоёр сар гаруйн хугацаа өнгөрч, улмаар иргэд улс орны удирдагчдын алдаатай бодлого, татварын нэмэгдэл, амьжиргааны түвшний доройтол зэрэг асуудлыг хөндөх болсон юм. Жагсаал цуглаан хурц хэлбэрт шилжиж, хууль сахиулагчид болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарах болсон учир дээрх арга хэмжээг авч байгаа юм байна.

Эх сурвалж: BBC

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж