Д.Сумъяабазар Г.Занданшатарыг "муриагүй"

Хуучирсан мэдээ: 2019.02.01-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар Г.Занданшатарыг "муриагүй"

Д.Сумъяабазар Г.Занданшатарыг "муриагүй"

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын даргаар Г.Занданшатарыг хуралдаанд оролцсон гишүүдийн 95,2 хувийн саналаар дэмжлээ. Ингэхдээ чуулганы хуралдаанд оролцсон гишүүдээс УИХ-ын гишүүн Н.Оюундарь, О.Баасанхүү, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар татгалзсан гэсэн санал хураалтад оролцоогүй буюу татгалзсан гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гараад байгаа билээ. Тэд Г.Занданшатарыг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв үү эсвэл өөр шалтгаантай байв уу.

УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр 20 гаруй гишүүн үг хэлэхээр нэрээ өгсөн байсан ч гэвч УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын гишүүд шууд санал хураалтаа явуулах горимын санал гаргаснаар УИХ-ын даргыг томилох санал хураалтыг эхлүүлжээ. Энэ нь зарим гишүүдийг багагүй сандаргаж. Тухайлбал,  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын хувьд чуулганы хуралдаандаа ирц бүртгүүлж, картаа хийсэн байсан бөгөөд санал хураалтын үеэр Тавантолгойг эргэлтэд оруулах, олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргах ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзалттай байж таарч. Тиймээс санал хураалт болоогүй хэмээн ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзах зуур санал хураалт болж. Тиймээс санал хураалтад оролцож чадаагүй гэдгээ тэрбээр өөрөө тодотгожээ. Мөн УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хувьд ч мөн адил хоцорсон гэнэ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж