Швейцарын Цюрих хотод ФЕСПО Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн өчигдөр /2019.1.31/ нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнд Монгол улсаа сурталчилан улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Ө.Бат-Орших нар оролцож байна. Бөхчүүд үзэсгэлэнгийн үеэр монгол бөхийн дэвээ шавааг үзүүлж, гадаадын зочдод үндэсний бөхөө сурталчилан таниулж байгаа аж. Уламжлалт энэхүү үзэсгэлэнд энэ жил бөхчүүд оролцож, үндэсний уламжлалт хэв маягийг олон улсад таниулахад гар бие оролцож байгаа нь жуулчдыг татах томоохон боломж гэдгийг оролцогчид онцолж байна
ФЕСПО Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монголын аялал жуулчлалын холбооны байгууллагууд оролцож байгаа бөгөөд энэ сарын 3-д өндөрлөх аж.
Дашрамд, Швейцарьт байгаа улсын арслан П.Бүрэнтөгсийг сар шинийн барилдаанд барилдана гэсэн мэдээлэл байгаа юм.
Холбоотой мэдээ