АНУ-д хэт хүйтний улмаас 20 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2019.02.01-нд нийтлэгдсэн

АНУ-д хэт хүйтний улмаас 20 хүн нас баржээ

АНУ-д хэт хүйтний улмаас 20 хүн нас баржээ

АНУ-ын нутаг дэвсгэрийн ихэнх хэсгийг хойд туйлын хүйтэн агаарын урсгал нөмөрч, тус улсын түүхэнд тохиогоогүй хүйтэн өвөл болж байна. Тэгвэл хэт хүйтэрсний улмаас зам тээврийн осолд орсон болон осгож нас барсан хүний тоо 20 хүрсэн байна.

Цаг уурын өөрчлөлтийн улмаас умардын хүйтэн агаарын урсгал АНУ-ыг дайрч байна

Энэ долоо хоногт төв болон зүүн хэсгийн нутгуудаар цас их орж, цочир хүйтэрснээр зарим газруудад агаарын хэм -50 хүртэл буужээ. Цаг агаарын нөхцөл байдал хүнд байгаагийн улмаас Висконсин, Иллинойс, Мичиган, Алабама, Миссисипид онц байдал зарласан байна.

Индиана мужид хоёр хүн цасан шуурганы улмаас авто машины осолд орж нас барсан бол Мичиганд 70 настай хүн гэрийнхээ гадна осгож үхсэн байдалтай олджээ.

Хамгийн их хүйтэрч байгаа газрын нэг нь Чикаго бөгөөд энэ долоо хоногт хойд туйлаас ч хүйтэн байгаа юм. Цасан шуурга болж, хэт хүйтэрсний улмаас өчигдөр /2019.01.31/ Чикаго хотын хоёр нисэх онгоцны буудалд 1,400 гаруй нислэгийг цуцалсан байна. Сүүлийн гурван өдөрт цуцалсан нислэгийн тоо Иллинойс мужид 4,000 давсан аж.

Харин уур амьсгалын өөрчлөлтийн тоо баримтад итгэдэггүйгээрээ алдартай тус улсын Ерөнхийлөгч Д.Трамп “Дэлхийн дулаарал юу болов. Бушуухан буцаад ирээч” хэмээн Твиттер хуудсандаа хошигносон байна.

Дэлхийн дулаарлын улмаас өвлийн улирал дулаан болдоггүй, харин ч зундаа хэт халж, өвөл нь эрс хүйтэрдэг байна. Тухайлбал, АНУ-д цасан шуурга шуурч, -50 хэм  хүртэл хүйтэрч байхад Австрали улсад түүхэнд байгаагүй халуун болж, агаарын хэм +40 хэм хүрч байгаа юм.

Усан оргилуурууд хүйтний улмаас хөлдөж, ажиллагаагүй болсон

Эх сурвалж: NHK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж