Өвөрмонголын бөх үзүүрлэжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.01-нд нийтлэгдсэн

Өвөрмонголын бөх үзүүрлэжээ

Өвөрмонголын бөх үзүүрлэжээ

Билгийн тооллын 17 дугаар жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан Бөхийн өргөөнд болж байна.  Өчигдөр /2019.01.31/ болсон нийтийн Монгол шандастаны барилдаанд 160 бөх зодоглосноос Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, МУИС-ийн Б.Хаш-Эрдэнэ түрүүлж, Өвөрмонголын бөх Г.Бүрэнболор үзүүрлэжээ.

 

Сар шинийн барилдаанд зориулсан нийтийн бөхчүүдийн бөхийн барилдаанд үзүүрлэсэн Г.Бүрэнболор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хишигтэн хошууны бөх аж.  Мөн өсвөр бөхийн барилдаанд 28 бөх барилдсанаас Завхан аймгийн Тэс сумын харъяат Б.Баярболд түрүүлж, Багануур дүүргийн бөх Ц.Эрхэмбаяр үзүүрлэв. Их шөвөгт Төв Заамарын Б.Ган-Эрдэнэ, Сэлэнгэ Сайхан сумын Э.Тэлмүүн нар шалгарлаа.

 

Өнөөдөр Бөхийн өргөөнд Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж