ОХУ-ын засгийн газар энэ онд орон нутгийн хөгжилд зориулж 25 тэрбум рубль буюу 375 тэрбум ам.долларын төсвийг хуваарилсан талаар тус улсын ерөнхий сайд Дмитрий Медведев өчигдөр /2019.01.31/ мэдэгджээ.
“Сүүлийн таван жил бид орон нутгийн хөгжилд 170 тэрбум ам.доллар зарцуулсан. Бид энэ их мөнгийг хэрхэн зарцуулсныг эргэн харах ёстой. Энэ жил 25 тэрбум рублийг орон нутаг хөгжүүлэхэд төсөвлөсөн” хэмээн хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин жижиг хот тосгодыг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, үндэсний хэмжээний төсөл хөтөлбөрүүдийг хүртээмжтэй хэрэгжүүлэх зааварчилгаа өгсөн талаар мөн дурджээ.
Орон нутгийг хөгжүүлэх ажил хоёр үндсэн чиглэлтэй юм байна. Нэгдүгээрт төрийн байгууллагуудын давхардсан албан тушаалуудын тоог бууруулах, хоёрдугаарт төсөл тулгамдсан асуудлуудыг оновчтой тодорхойлж, зорилтот бүсийг хөгжүүлэх гэсэн хоёр чиглэлийн дагуу ажиллах гэнэ.
Эх сурвалж: XINHUA
Холбоотой мэдээ