Дорноговь аймгийн Айраг сумын нутагт энэ сарын 01-ний шөнийн 01.00 цагт ачааны машин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарчээ. Тодруулбал, Дорноговь аймгийн нутаг дэвгэрт байрлах Айраг өртөөний төмөр замын 04 дүгээр километрийн гармаар ачааны 3651 дүгээр галт тэрэг том оврын ачааны “Volvo” маркын автомашинтай мөргөлдсөн байна.
Автомашинд жолоочоос гадна гурван зорчигч явсан бөгөөд гал тэрэгний төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг урьд шөнө буюу хоёрдугаар сарын 01-ний 02:06 цагт хүлээн авчээ. Ослын улмаас нэг хүний амь нас хохирч, хоёр хүн гэмтсэн хэргийг цагдаагийн газар шалгаж байна.