Төрсөн эхтэйгээ 70 жилийн дараа уулзжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.01-нд нийтлэгдсэн

Төрсөн эхтэйгээ 70 жилийн дараа уулзжээ

Төрсөн эхтэйгээ 70 жилийн дараа уулзжээ

Ирланд эмэгтэй төрсөн эхтэйгээ 70 жилийн дараа уулзжээ. Дублин хотын оршин суугч Паулина Жонсыг төрүүлснийхээ дараахан төрсөн эх Кэтлин нь гутлын хайрцагт хийн Хүүхэд асрах төвд хүргэж өгсөн байна. Удалгүй охин үрчлэгдсэн бөгөөд удаан хугацааны турш үнэнийг мэдээгүй явжээ.

Жонс үнэнийг мэдмэгцээ төрсөн эхээ олж уулзахыг хүссэн байна. Олон жилийн эрэл хайгуулын дүнд тэрбээр зөвхөн холын хамаатнуудаа олж уулзаж чаджээ. Тэрбээр хоёр жилийн өмнө л ДНК-гийн шинжилгээ хийлгэжээ. Учир нь тэрбээр үрчилж авсан эцэг эхээ гомдоохыг хүсээгүй тул энэ асуудалд хойрго хандсан аж.

Мөн тэрээр төрсөн эх нь өөртэй нь ярилцахыг хүсэхгүй байх вий гэсэн айдастай явжээ. Гэвч тэрээр хүүхдүүд, ач зээ нартайгаа зөвлөлдсөний эцэст эрлийн ажлаа үргэлжлүүлсэн байна. Паулина Жонс 2018 оны арваннэгдүгээр сард төрсөн эх, 94 настай Кэтлинээ олж, улмаар дөрвөн хамаатантайгаа ч танилцжээ. Асрамжийн газарт амьдарч байсан Кэтлин эхлээд хоёр очиход нь охиноо таниагүй ч гурав дахь удаад түүнийг төрөхөд нь нэрлэж байсан нэрээр нь Мэри хэмээн дуудсан байна. Жонс “Би түүнтэй анх уулзахдаа маш их айж байсан. Бидний гарын хөдөлгөөн хүртэл ижилхэн байсан. Би түүнийг 73 насандаа олно гэж яаж санах билээ” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: The Mirror

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж