Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ | News.MN

Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ

Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ

Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг өнөөдөр /2019.02.01/ Тусгаар тогтнолын ордонд нээлээ. МАН, Ардын засаг төрийг үүсгэн байгуулагчдын нэг Дамдины Сүхбаатар нь 1893 оны хоёрдугаар сарын 2-нд тэр үеийн Маймаа одоогийн Амгаланбаатар хотноо ядуу ард Дамдины гэрт төрсөн юм.

1907 онд С.Жамъян гүнд шавь орж, эрдэм номын мөр хөөсөн байдаг бөгөөд 19 настайдаа 1912 онд Богд хаант Монгол улсын цэргийн албанд дайчлагдан Хужирбулангийн цэргийн дарга нар бэлтгэх сургуульд амжилттай суралцсан байдаг. Улмаар нөхдийнхөө хамтаар тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулахын төлөө тэмцсэн гарамгай жанжин байв.

Эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгын дор зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд их жанжин Д.Сүхбаатар, түүний гэргий Н.Янжмаа, хувьсгалын төлөө хамтран зүтгэгчдийнх нь эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, түүхэн гэрэл зураг, урлагийн бүтээлд мөнхрөн үлдсэн баримал зэргийг нэг дор харуулсан 100 гаруй үзмэр тавигдаад байна.

Нээлтийн арга хэмжээнд МАН-ын нНарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Их жанжин Д.Сүхбаатарын зээнцэр З.Хайдар, болон Д.Сүхбаатар судлаач О.Баатар нар оролцлоо.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж