Сошиалд цахилгаан менингит өвчний дэгдэлттэй холбоотойгоор сурагчдын амралтыг дахин 2019 оны гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл сунгана гэх мэдээлэл цацагдаад байсан. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Олон нийт, тандалт шуурхай албаны хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа.
Тэрбээр “Халдварт менингит өвчний хувьд нутагшмал дэгддэг халдварт өвчин. Манай улсад жилд 10-12 тохиолдол бүртгэгддэг. Энэ оны эхний нэгдүгээр сарын байдлаар гурван тохиолдол бүртгэгдээд байна. Энэ халдварт өвчний дэгдэлт харьцангуй намжмал байгаа хэдий ч агаар дуслын замаар халдварладаг учраас цагаан сарын баяраар хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарах хэрэгтэйг зөвлөе.
Одоогоор энэ өвчний дэгдэлт гараагүй байгаа учраас сурагчдын амралтыг сунгах шаардлагагүй. Цахилгаан менингит өвчнөөр бүх насныхан өвчилдөг ч ихэвчлэн 2-8 насны хүүхдүүд өвчилж байна. Харин улаан бурхан өвчний тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна. Улаан бурхан өвчний дэгдэлт 2018 онд нэг, 2017 онд 17 тохиолдол бүртгэгдсэн бол 2016, 2015 онд дэгдэлт их гарч байсан” гэв.
Холбоотой мэдээ