Оросын парламентын гишүүн хоёр сар хоригдоно

Хуучирсан мэдээ: 2019.02.01-нд нийтлэгдсэн

Оросын парламентын гишүүн хоёр сар хоригдоно

Оросын парламентын гишүүн хоёр сар хоригдоно

Хүн амины хэргийн захиалагч, авлига, сүрдүүлгийн хэргээр Лхагва гаригт /2019.01.30/ парламентын танхимаас баривчлагдсан ОХУ-ын парламентын залуу гишүүн Рауф Арашуковыг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл хоёр сар хорих шийдвэр гарчээ.

Мөн түүний эцэг Раул Арашуков 30 тэрбум орчим рубльтэй тэнцэхүйц байгалийн хий хулгайлсан, албан тушаалаа ашиглаж гэмт хэргийн бүлэглэл байгуулсан гэх зэрэг хэргээр адил шийтгэл оноосон байна.  Тэрбээр Карачай-Черкесс мужийн хууль тогтоогч бөгөөд байгалийн хийн “Газпром” компанийн зөвлөхөөр 2011 оноос хойш ажиллаж байгаа ажээ.

Раул Арашуковыг 2010 оны тавдугаар сард өөрийн төрөлх Карачай-Черкесст нэгэн улстөрчийн аллагын захиалагч гэж үзэж байгаа бөгөөд өнгөрсөн оны наймдугаар сард алуурчдын нэг нь баригдаж, мэдүүлэг өгснөөр Арашуковыг сэжиглэж эхэлсэн байна. Хэрэв дээрх хугацаанд хүү Арашуковын хэрэг нотлогдож улстөрчдийг захиалж хөнөөлгөсөн нь тогтоогдвол бүх насаараа хоригдох ял сонсох юм.

Эх сурвалж: www.rferl.org

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж