У.Хүрэлсүх Ж.Батзандангаас дэмжлэг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2019.02.01-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх Ж.Батзандангаас дэмжлэг хүсчээ

У.Хүрэлсүх Ж.Батзандангаас дэмжлэг хүсчээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатарыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн үг, хэлж байр сууриа илэрхийлдэг. Энэ УИХ-ын гишүүн Ж.Батзандан үг хэлэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ УИХ-ын даргыг дэмжээд өгөөрэй гэж гуйсан талаар хэллээ. Тэрбээр, “Би өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзсан. Энэ үеэр манай Г.Занданшатарыг дэмжээд өгөөрэй” гэж надаас гуйсан хэмээн тодотгосон юм.

УИХ-ын даргыг томилоход МАН-ын 65 гишүүнийн кноп д чухал үүрэгтэй болохоос нам ч үгүй, бүлэг ч үгүй Ж.Батзандан гишүүний кноп чухал гэдэг юу л бол доо. Ямар ч гэсэн Ерөнхий сайд түүнээс аминчлан Г.Занданшатарыг дэмжихийг гуйсан гэж Ж.Батзандан гишүүн өөрийн амаар хэлэв.  УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтан чуулганы танхимаас худлаа ярих нь ёс зүйгүй үйлдэл учраас тэр худлаа яриагүй гэж найдья.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж