Монголын төр парламентын дөрвөн жилээр хэмжигддэг. Харамсалтай нь, нэг парламентын дөрвөн жилийн хугацаанд нэг бус удаа засгаа огцруулах нь хэвийн үзэгдэл болжээ. Цаашдаа энэ үзэгдэл парламентад ч нөлөөлж мэдэх нөхцөл байдал хэдийнэ бий болсон нь Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан хууль юм. Монголын төрийн хямрал улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамгийн том "дайсан" болж буй. Улс орны зовлонгийн үндэс болсон төрийн тогтвортой бус байдлыг товч тодорхойгоор харуулсан нэг баримт бол сүүлийн таван жилийн төрийн золголтын фото зураг.
2013 ОНЫ САР ШИНИЙН ЗОЛГОЛТ
- Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
- УИХ-ын дарга З.Энхболд
- Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2014 ОНЫ САР ШИНИЙН ЗОЛГОЛТ
- Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
- УИХ-ын дарга З.Энхболд
- Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2015 ОНЫ САР ШИНИЙН ЗОЛГОЛТ
- Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
- УИХ-ын дарга З.Энхболд
- Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
2016 ОНЫ САР ШИНИЙН ЗОЛГОЛТ
- Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
- УИХ-ын дарга З.Энхболд
- Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
2017 ОНЫ САР ШИНИЙН ЗОЛГОЛТ
- Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
- УИХ-ын дарга М.Энхболд
- Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
2018 ОНЫ САР ШИНИЙН ЗОЛГОЛТ
- Ерөнхийлөгч Х.Баттулга
- УИХ-ын дарга М.Энхболд
- Ерөнхий сайд У.Хүрэлсүх
2019 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 5-НД БОЛОН САР ШИНИЙН ЗОЛГОЛТ
- Ерөнхийлөгч Х.Баттулга
- УИХ-ын дарга Г.Занданшатар
- Ерөнхий сайд У.Хүрэлсүх
Б.БАТ
Холбоотой мэдээ